СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-аас анхааруулга гаргав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга мэдэгдэл /2022.09.29/ гаргалаа.

Тус мэдэгдэлд, Орос улсад түр болон байнга оршин сууж буй иргэд, суралцаж байгаа оюутнуудыг хувийн аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө. Мөн эрүүл мэндээ хамгаалах үүднээс тус улсад холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр зохион байгуулагдаж буй аливаа жагсаал, цуглаанд оролцохгүй байх, олон нийтийн арга хэмжээ болж буй газруудаар зорчихгүй байхыг анхааруулав.

Тус улсад байгаа Монгол иргэд шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамны +74956906792, Консулын хэлтсийн +74992411548 утсуудаар шуурхай холбогдох боломжтой.

Харин нутаг буцах хүсэлтэй иргэд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газартай утас, и-мэйл хаягаар холбогдох боломжтой гэжээ.

Үүнээс гадна өнөөдөр дэлхий дахинд анхаарал татсан бас нэгэн мэдэгдэл гарсан нь цэргийн дайчилгаатай холбоотойгоор Москва дахь АНУ-ын элчин сайдын яам иргэддээ ОХУ-д ирэхгүй байх, одоо байгаа иргэдээ яаралтай гарч явахыг зөвлөжээ.

Учир нь Орос-Америкийн давхар иргэний харьяалалтай иргэд цэргийн дайчилгаанд хамрагдаж болзошгүй тул ийм анхааруулга гаргасан аж.

“Есдүгээр сарын 21-нд Оросын засгийн газар Украинд эзлэн түрэмгийлэх дайн явуулж буй зэвсэгт хүчнээ дэмжих зорилгоор цэргийн дайчилгаа зарласан билээ. Ингэхдээ давхар иргэний харьяалалтай АНУ-ын иргэдийг дайчилгаанд хамруулж, тэдгээрт АНУ-ын консулаас тусламж авах, ОХУ-аас гарч явахыг зөвшөөрөхгүй байж болзошгүй байна. Тиймээс ОХУ-аас явахаар төлөвлөж байгаа бол аль болох хурдан хэрэгжүүлэхийг зөвлөж байна” гэж тус мэдэгдэлд өгүүлжээ.

Ингэхдээ ОХУ-аас гарч явах боломж гэнэт хязгаарлагдаж, элчин сайдын яам иргэддээ туслах боломжгүй болж болзошгүйг анхааруулсан байна. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.