БНХАУ-ын Үндэсний баяр аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болно. Баярын өдрүүдэд хоёр улсын авто замын боомтууд амарна.
Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 2022 оны аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд амарна гэж ГХЯ-аас мэдээлж байна.
Харин Замын-Үүд, Гашуунсухайт авто замын боомтууд аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд амарч, аравдугаар сарын 4-ний өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллахаар Хятадын талтай тохиролцжээ.
“Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх Үндэсний баярын өдөр авто замын боомтууд амарна хэмээн заасан байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.