СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-29

🔴LIVE: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Д.Эрдэнэбилэг дахин авахаар санаархаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Д.Эрдэнэбилэг дахин авахаар болж буй талаар төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид мэдээлэл хийлээ.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга н.Сувдгэрэл

-Төрийн өмчит үйлдвэрийн менежментэд шилжсэнээс хойш үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийг гүтгэсэн доромжилсон, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцсон үйлдлүүд гарах болсон.

2014 онд концессын гэрээгээр ажилласнаас хойш ажилчдын цалин, нийгмийн асуудал шийдэгдээгүй. Учир нь 2014 онд концессын гэрээний удирдлагууд мэдээлэхдээ 5 жилийн хугацаанд 1000 гаруй шинэ ажлын байр бий болгож, цалинг 3-4 хувь дахин буюу дундаж цалинг 2,500,000 хүргэнэ хэмээн амласан.

Үүнээс хойш 8 жил өнгөрөхөд ажилчдын цалин эсрэгээрээ буурсан. 2013 онд бид 6 тэрбумын ашигтай ажиллаж, 13 дах сарынхаа цалинг авдаг байсан. Гэтэл гэрээнд шилжсэнээс хойш 2019 он хүртэл ашиггүй ажилласан гэх шалтгаанаар жилийн үр дүнгийн шагналт цалингаа авч чадаагүй. Уул уурхайн салбарын хувьд манай ажилчид үнэхээр бага цалин авч байна. Үйлдвэрийн жигд ажиллагаа зогсож, ажилчдын нийгмийн асуудал огт шийдэгдээгүй.

Харин төрийн өмчид шилжсэнээс хойш ажилчдын нийгмийн асуудлыг захиргаанд уламжилснаар бид 800 айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх шатандаа явж байна.

Хөдөлмөрийн гэрээг хуурамчаар хийж, ажилчдыг олноор нь халж байна гэдэг бол ор үндэсгүй худал мэдээлэл. Захирлын тушаалаар тусгай нөхцөлөөр 2,500,000-4,200,000 хүртэлх цалин авдаг 30 хүн байсан. Иймд төрийн өмчит компанид тусгай нөхцөлөөр цалин авдаг хүн байхгүй гэх шалтгаанаар эдгээр ажилчдыг халсан байдаг.

-“Кью эс си” ХХК-ийн цаана байгаа сахал Д.Эрдэнэбилэг төлөөллийн хүн Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Э.Батшугар бүлэглэл болсон талаар мэдээллүүд явж байна. Үүнээс улбаалан.

“Кью эс си” ХХК Худалдаа хөгжлийн банканд үйлдвэрийн газар, тоног төхөөрөмж барьцаанд тавьж болох бүх эд хөрөнгийг тавьж 438 тэрбум төгрөг зээлсэн байдаг. Үүнээс 168 тэрбум төгрөг үйлдвэрийн данснаас “Кью эс си” ХХК-ийн данс руу өдөртөө шилжүүлэг хийгдсэн байдаг.

Төрийн өмчид шилжихэд 122,7 тэрбум төгрөгийн татварын өр үлдээгээд явсан. Мөн гэрээнд тусгагдаагүй маш олон зүйлийг хийж, санхүүгийн гэмт хэргийн шинжтэй олон хууль бус үйлдэл гаргасан байдаг.

Тиймээс . Төр өөрийн өмчийг авсан шиг авч, ажилчдын эрх ашигт халдахгүй, үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулж өгөхийг хүсэж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН
1 жилийн өмнө
64.119.19.150

ЧАДДАГТ НЬ ӨГӨХ ЁСТОЙ !!! ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТИЙГ ТӨР АВААД НЭГ НАМ ДАМЖСАН ЯНХАН ПОПЫГ ТАВИАД ЯАЖ САМАРЧ БАЙГААГ БҮГД ГЭРЧ !!!

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.115

Төмөрлөгийн үйлдвэр ажиллахгүй, сул зогссон байгааг бүгд л мэдэж байгаа шүү дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.