СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-09-29

🔴 LIVE: Цэцэрлэгийн II шатны бүртгэлд 11 мянган хүүхэд бүртгүүлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Энэ жилээс цэцэрлэгийн бүртгэлийг гурван үе шаттайгаар зохион байгуулж эхэлсэн. БШУЯ-наас цэцэрлэгийн I шатны бүртгэлийн үр дүн, II шатны бүртгэлийн явцын талаар мэдээлэл өглөө. 

БШУЯ-ны Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:

- 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлийн үйл явцыг гурван үе шаттай зохион байгуулж байна. Нэгдүгээр шатны элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаа өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр явагдсан бөгөөд нийт 113654 хүүхэд бүртгүүлсэн. Хамран сургах тойргийн дагуу, хороо, дүүрэгт хуваарилах зохицуулалтыг хийсэн. Өнөөдрийн байдлаар бүртгүүлсэн бүх хүүхэд ямар нэг байдлаар цэцэрлэгтээ хуваарилагдсан байгаа.

. Хувийн цэцэрлэгт 12 мянган хүүхдэд хувьсах зардлыг олгосон байна. Харин бүртгэлээ цуцлуулсан 16 мянган хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн өөр цэцэрлэг сонгох эрх нь хэвээр байгаа.

Хоёрдугаар шатны бүртгэл, хуваарилалт энэ сарын 10-24-ний өдрүүдэд явагдсан. Өнөөдрөөс эцэг, эхчүүдэд мэдээлэл очно. Хоёрдугаар шатанд 11038 хүүхэд одоогоор бүртгэгдээд байна. Хувийн цэцэрлэгийн бүртгэл нээлттэй байгаа учир эцэг, эхчүүд өөрт хамгийн ойр газар бүртгүүлэх боломжтой. Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд бүртгэл хамгийн өндөр байна. Ачаалал өндөртэй газруудад хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд 7296 сул орон зай байгаа. Урьдчилсан тооцооллоор зургаан хороонд ачаалал үүсэх магадлалтай байна.

Мөн бид 10 гаруй байршилд орчин үеийн шийдэл бүхий гэр цэцэрлэгийг байгуулж, 2000 орчим хүүхдийг хамруулахаар тооцож буй. Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг хангахаар нийт 200 тэрбум төгрөг хуваарилсан. Нийслэлийн төсвөөс баталсан 100 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах барилгууд, цэцэрлэгийн зориулалтаар түрээслэсэн барилгуудад тоног төхөөрөмж, эд хогшил авахад зарцуулагдаж байна.

100 хүүхдийн хүчин чадал бүхий эхний гэр цэцэрлэг СХД-ийн 33 дугаар хороонд ашиглалтад орсон. Хүүхдүүдээ хүлээн аваад эхэлсэн. Ийм гэр цэцэрлэгийг 10 байршилд нээнэ.

Одоогоор 10 гаруй байрны засвар, тохижилтийн ажил хийгдэж байна. Ирэх сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тоног төхөөрөмжийн тухайд 10 сарын 14-нд гэхэд бүрэн хангагдана гэх тооцоололтой байгаа. гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.