СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үүсэл гарал нь тодорхойгүй импортын цемент дотоодын цементээс өндөр үнэтэй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Хүйтний улирал дөхөж барилгын салбар ид идэвхждэг үе буюу зах зээлд богино хугацаанд өндөр эрэлт бий болдог өдийд Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК ТЭГ зогсолт хийсэн нь эрэлтийг улам нэмэгдүүлж, үнийн хэлбэлзэл үүсгэн, зах зээлийн савлагааг бий болгоод байна.

Энэ намар цементийн ханш тонн нь 600,000-700,000 төгрөг болж нэмэгдэн дамлагдаж байсан тул Засгийн газраас цемент, цементийн төрлийн бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг он дуустал ТЭГ-лэх шийдвэр гаргасан.

Гэвч бодит байдал дээр БНХАУ-аас орж ирж байгаа цемент тонн нь 700,000 төгрөгөөр зах зээлд борлуулагдаж байна. Энэ бол Засгийн газар ямар ч тооцоо судалгаагүй, үр дагаврыг нь таамаглаагүй гаргасан гэнэтийн шийдвэр болохыг илтгэж байгаа хэрэг.

Нэмээд БНХАУ-аас цемент оруулж ирж байгаа нь валютын гадагш чиглэх урсгалыг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг унагаж, валютын нөөцийг үлэмж багасгаж байна.

Үндэсний үйлдвэрлэгч хувийн хэвшлүүдийн хувьд зах зээлийн бодит эрсдэл, инфляци, ам.долларын өсөлт, төгрөгийн ханшийн уналттай нүүр тулж улсаас ямар нэг татаас авдаггүй бөгөөд ам.долларын ханшийн өсөлтөөс үүссэн нэмэлт зардлыг үүрэн Хөгжлийн Банкны зээлээ төлсөөр байна.

Түүнчлэн цар тахлын хүнд үед “Хүнд үйлдвэрлэл”-ийн салбарт ямар нэг дэмжлэг ирээгүй, хоёр жилийн турш үйлдвэрлэлүүд хүнд байдалд байсан ч цомхотгол хийлгүйгээр ажлын байр, үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж байв.

Тэгвэл цементийн салбар дахь өнөөгийн бодит байдал нь "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн цагаа олоогүй технологийн шинэчлэлт, удирдлагын хэт хөөсөрсөн арга барилаас улбаалж ТЭГ зогсолт хийсний балаг, Засгийн газрын судалгаагүй буруу шийдвэрээр үргэлжилж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.