НААХЗА-ныхан хариуцдаг техник үйлчилгээний чанар муу байгаагаас Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнийг дагалдан яваа албаны хүмүүсийг тээвэрлэсэн МИАТ ХК-ийн тусгай үүргийн онгоц Самаркандад багагүй хугацаанд саатжээ.
Агаарын хөлгийг нислэгт гаргахад MMEL гэх шаардлага хангасан байх ёстой аж. Монгол Улсын Үндсэн хуулийн 36 дугаар зүйлд “Ерөнхийлөгчийн бие, өргөө, унаа халдашгүй дархан байна” гэж заасан.
Төрийн тэргүүнийг гадаад улсад хүргэсэн тусгай үүргийн нислэгийн онгоцыг НААХЗА-ныхан сайтар шалгаж, онгоцонд нь ч хянагч инженер хамт явах учиртай юм билээ. Харамсалтай нь, тус албаныхан нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс онгоцонд дутагдал гарч.
Тодруулбал, ШХАБ-ын хуралд оролцохоор Узбекистаны Самарканд хотод очсон МИАТ-ийн “Боинг” агаарын хөлгийн нэг мотороос масло гоожиж байж. Үүнийг нь Узбекистаны нисэх буудлын газрын үйлчилгээний албаныхан нь мэдэж, манай Төрийн тэргүүний аюулгүй байдлыг хангах үүднээс МИАТ-ийн агаарын хөлгийг нислэгт гаргахаас татгалзсан гэнэ.
Айлчлалын багт багтсан хүмүүст ч учир байдлыг танилцуулж, тус улсын талынхан багагүй мөнгө авч МИАТ-ийн агаарын хөлөгт засвар, үйлчилгээ үзүүлээд нисэх зөвшөөрөл олгожээ.
ШХАБ-ын уулзалт энэ сарын 15-16-нд дээрх хотод болоход манай Төрийн тэргүүнтэй хамт Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ч оролцсон.
Уулзалт дуусаж бусад орны удирдагч нар нисэж байхад манай Ерөнхийлөгчийн сууж явсан үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ-ийн “Боинг 737” техникийн дутагдалтай хэмээн товлосон цагтаа хөөрөлгүй торойж хоцорсонд ИНЕГ-ынхны ажлаа зохих ёсоор хийж чаддаггүй явдал нөлөөлсөн гэхэд болно.
Тиймээс Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт та өнөөдөр иргэний нисэхийн салбарынхантай уулзахдаа хариуцлагагүй байдлыг таслан зогсоох, мэргэжлийн бус хүмүүсийг зохих ажилд нь томилох талаар мэргэшсэн алба хаагчид юу ярьж байгааг сайтар сонсож, дүгнэлт хийж ажиллана биз ээ.
МИАТ-ийн “Боинг” онгоцны хөдөлгүүрт дутагдал гарсан тохиолдол богино хугацаанд давтагдаж байна. Улаанбаатараас ХБНГУ-ын Франкфурт хотыг чиглэн энэ сарын 12-нд ниссэн агаарын хөлгийн нэг хөдөлгүүрт дутагдал гарсны улмаас Хөвсгөл аймгийн нутгаас буцан ирж, нэлээд хугацаанд агаарт тойрон эргэлдэж байгаад бууж, засварт орсон билээ. Ингэхдээ түлшээ агаарт асгаж тойрч эргэлдсэнийг цахим мэдээллийн хэрэгслүүдэд тухайн үед бичиж байсан.
Ийнхүү агаарын хөлгийн хөдөлгүүр ойр ойрхон доголдож байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй санагдана. Монгол Улсын Засгийн газар буюу ЗТХЯ, түүний харьяан дахь Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаа хараат бус байлгаж, мэргэжлийн хүмүүсийг ажиллуулахгүй бол агаарын хөлгийн осол, зөрчлийг нуун дарагдуулж, дүгнэлтээ хэн нэгэнд ашигтай байдлаар гаргасаар эцэстээ хэн ч хариуцлага хүлээхгүй өнгөрсөөр байх бололтой.
Тус алба уг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан иргэний агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах үүрэгтэй, мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой байгууллага ч дарга нь гэхэд нөгөө л нислэг, хөдөлгөөний удирдагч байдаг гэлцэх.
Эл албаныхан осол, зөрчлийн шалтгаан нөхцөлийг бодитоор дүгнэдэг, эсэхийг иргэд төдийлөн мэдэхгүй өдий хүрч байгаад ч Засгийн газар анхаарах биз ээ. Цаашид бид ИНЕГ, төрийн өмчит МИАТ ХК, “Монголиан эйрвейс” ХХК-д гарсан ч нуун дарагдуулж өнгөрсөн хэд хэдэн ноцтой зөрчлийн талаар мэдээлэх болно.
Үргэлжлэл бий.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Багахан дутагдал гэж юу байдаг юм .Техник дээр энгэж ярихгүй Хоосон толгойтой тэнэгүүд үгээ зөв сонгох.бага маягла
ямар гадаадын хогон дээрээс авч ирсэн муу машин биш агаарын хѳлѳг ийм бж таарах уу.. еѳк-н онгоц ийм бхаар хэрэг алгаа..
Тэнд нь саатуулах шалтаг
Meregjiliin bus hun udurdahaar ingj bgaa shd nam dagasan tsunh barigchid ….
Эхлээд нам дагасан удирлагуудаа сольчихоо
Miat d namchid tsuglaraad bhaar yaj uudluh yum gadnii airline jishgeer ajild tomiloh heregtei shalguuraar
булай юм бэ
Нүдний булай нууд юм даа! Энэ МИАТ.ТӨМӨР ЗАМ ГЭЖ!! ХУУ СОЛЬ УЛИРДЛАГУУДЫГ НЬ.ДАРГА ЧАНГА ХАТУУ БАЙЖ ОСОЛ ГАРАХГҮЙ!!
Хов зөөгөөд улс орон хөгждөггүй юм.Сэтгүүлчид тархий хөгжүүл ном сайн жнш
НААХЗА-ынхан хариуцлагагүй байна, ажлаас нь огцоруул
Агаарын онгоцын хувьд гэмтэл их бай бага бай хамаагүй аюултай үүнийг тоохгүй өнгөрвөл дараа нь маш том харамсалд хүргэнэ
hariutsaj bga heden arkhichn llruudiig hal
miatiin dargaar soronzong tawi
Олон улсын нислэг үйлдэж буй агаарын хөлөг нь замаасаа гажиж мэдээлэл өгөлгүй удаан хугацаанд явж түгшүүр зарлуулж байлдааны онгоц албадан буулгах дээрээ тулсан, Ховдод осолдсон агаарын хөлгийн хөдөогүүрийг засварлалгүйгээр дахин ашиглаж ослын буултыг Хятадад хийсэн, нисгэгчид нь архидсан гээд олон асуудал байгаашдээ!? Хаана байна тэр НИслэгийн аюулгүй байдал!?
Iim yumar ingej zahialgiin yum bichihgui shuu
Миат д нам дагаж орж ирсэн удирдлагууд болох хамаатан садан хамсаатануудаа зайлуулаачээ….