СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ИНЕГ-ынхан ажлаа хийж чадахгүйгээс агаарын тээврийн аюулгүй байдал алдагдаж эхэлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Дайны эрсдэлийн даатгал нэрээр мөнгө угаасан хэрэгт ял шийтгүүлж байсан Ч.Хоролсүрэнгийн үүсгэн байгуулсан “Монголиан эйрвейс” ХХК-ийн эзэмшлийн “Eurocopter AS350” загварын JU-6888 дугаартай нисдэг тэрэг Төв аймгийн Аргалант сумын нутагт өнгөрсөн баасан гарагт осолдсон билээ.

Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь нисдэг тэрэгний зогсоолд техникийн үзлэг, засвар, үйлчилгээ хийх хүмүүс зорчиж явсан, сэнс нь гацсанаас ослын буулт хийсэн хэмээн тухайн үед мэдээлэл өгч байсан. Бодит байдал дээр бол нөлөө бүхий дөрвөн хүн зорчиж явсан бөгөөд нисдэг тэрэгний хөдөлгүүр агаарт унтарч ажиллахаа больсноос осолдсон гэж нисэх салбар гадарладаг, тэнд ажилладаг олон хүн хэлж байна.

Энэ осол гарахаас урьдчилан сэргийлэх боломж ИНЕГ, түүний нэгж болох Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба (НААХЗА)-ныханд байсан юм билээ. Харамсалтай нь, тус албаныхан ажил үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй, танил тал, хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэнд давуу байдлаар үйлчилдгээс болж “Монголиан эйрвейс” ХХК-ийн нисдэг тэрэг осолдсон гэхэд хилсдэхгүй нь.

НААХЗА нь аюулгүй ажиллагааны удирдлагыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, гэрчилгээжсэн байгууллагуудын аюулгүй ажиллагааны тогтолцооны хэрэгжилтэд хяналт тавих, иргэний агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд нисэхийн аюулгүй ажиллагааг хангаж байгаа, эсэхэд чиглэсэн мэргэжлийн хяналт, зохицуулалтыг гүйцэтгэх ёстой.

Гэвч тус албыг төдийгүй ИНЕГ-ыг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нисгэгч, нисэхийн инженер мэргэжлийн хүн бус, эрх баригч намынхан, бизнесийн бүлэглэлийнхний “халаасны”, өөр мэргэжилтэй буюу нислэгийн удирдагч гэх ажил эрхэлдэг хүмүүс удирдах болсноор ийнхүү иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаа алдагдаж, олон хүний амь эрсдэж ч болзошгүй нөхцөл байдалд хүрээд байна.

Өөрөөр хэлбэл, онгоцоо мэддэг хүмүүс бус, тэдний замыг чиглүүлж байдаг ажилтнууд ИНЕГ-ыг удирдаж буйтай холбоотой гэхэд хилсдэхгүй.

“Монголиан эйрвейс” ХХК-ийн өнгөрсөн бямба гарагт осолдсон нисдэг тэргийг гэхэд НААХЗА-ныхан, Техник үйлчилгээний хэлтсийнхэн нь хууль, дүрэм, журмын дагуу шалгаагүй, хэн нэгэн эрх мэдэлтэн утас цохисноор л нислэгт гаргах зөвшөөрөл олгосон байх магадлал өндөр юм билээ.

Тэдэнд мэргэжлийн боловсон хүчин дутагдалтайгаас техник үйлчилгээний чанар муу, хяналтаа зохих ёсоор тавьж чадахгүйд хүрч буй гэнэ. НААХЗА-ныхан хууль, дүрэм, журмын дагуу үүргээ гүйцэтгэсэн бол “Монголиан эйрвейс” ХХК-ийн нисдэг тэрэг нислэгт гарах учиргүй байж.

Бидэнд олдсон мэдээллээр тус компанийн хариуцсан захирал, инженерүүд ажлаасаа гарсан учраас агаарын хөлгийг нисгэх нь бүү хэл, үйл ажиллагааг нь ч түдгэлзүүлэх хэмжээнд очих байж. Гэвч ИНЕГ, түүний нэгж болох НААХЗА-ныхан энэ бүхнийг төдийгүй агаарын хөлгийн олон зөрчил, дутагдлыг хав дарсаар байна.

Өдгөө тэд агаарын хөлөгт хяналт тавих мэргэжлийн боловсон хүчингүй болсноо хаацайлахын тулд 20 жилээс дээш хугацаагаар ашигласан онгоцыг Монгол Улсад нислэгт гаргахгүй байх стандарт тогтоохоор холбогдох байгууллагад саналаа хүргүүлсэн байх юм.

Уг нь бол манайхны даган дуурайж буй АНУ-д гэхэд 1950-иад оны үеийн онгоцыг засвар, үйлчилгээг нь чанартай хийгээд ашигладаг, тэр нь Монгол Улсад ирж нислэг үйлдэж байгаад явсан баримт ч бий. Тэгэхээр төр, засаг, хариуцсан салбарын яам нь иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаанд шинэчлэл хийж, улс төрийн аль нэг нам, бизнесийн бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэг хүмүүсээ ч солих шаардлага тулгараад байна.

Иргэний нисэхийн салбарт төрийн хяналт дутагдаж байгаа гэхэд хилсдэхгүй. Уг нь төр хянадаг бол Засгийн газраас МИАТ ХК-д олгосон татаасын зарцуулалтыг үр дүнтэй болгоод зогсохгүй агаарын тээврийн авиакомпаниудаар үйлчлүүлж буй иргэдийн аюулгүй байдлыг ч бодитоор хангана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Алек
2 жилийн өмнө
202.126.89.23

ИНЕГ ын ажилчид маш хүнд сурталтай. Доторх засаглал нь хуучин засгийн үеийн механик бүтцээр л ажилдаг.

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.68

Шаахымаа. Mongolian Airways-ийнхэн салбартаа мундаг боловсон хүчнүүдийг авсан байгаа шүү. НААХЗА-д насаараа байцаагч хийсэн Эрдэнэбатмөнх гэж мэргэжлийн хүн ажиллаж байгаа, ямар ч асуудалгүй. Харин энэ бизнест шунасан псдагууд л илүү дутуу юм хуцаж байгаа.

Зочин
2 жилийн өмнө
192.82.70.151

Эрдэнэбатмөнх гэж наахза-ыг жинхэнэ гамшиг болгосон ашиг сонирхлын ноцтой зөрчилтэй нөхөр онгоц унадаг компаны захирал хийж байгаа. Хоролсүрэнд илтэд үйлчлэн олон хууль бус зүйл хийлгэж байцаагч нарыг хууль бусаар дарамтлан ажлуулж байсан дарамтлагч нөхӨрийг сайн шалга. Шалгаж байсан газартаа очоод захирал хийх чинь ашиг сонирхлын зөрчил шүү

Зочин
2 жилийн өмнө
103.111.68.3

Зүгээр нэг лүүзэр гарын солиорсон бичлэг байна.

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.53

ИНЕГ т шинэчлэлийг олон жил ярьж бна

Зочин
2 жилийн өмнө
103.111.68.3

Нислэгийн удирдагчид нисэхийн мэргэжил биш үү?

Зочин
2 жилийн өмнө
103.57.95.242

МИАТ д хэзээ татаас өгчихвөө сэтгүүлчид гэж цэнэггүй шаадаг шаамбарууд шүү ! Нислэгийн удирдагч нисэхийн үндсэн мэргэжлүүдийн нэг тухайн авиа компаний цагийн болон хуваарьт үйлчилгээ шалгалт дутуу явсантай холбоотой болхоос НААХЗА д ямар хамаа бнаа харин наад Хоролсүрэн гэж явсан газраа балагтай хар мөртэй хараал идсэн хүн

Зочин
2 жилийн өмнө
66.181.185.175

МАНынхны гай шүү дээ дан улс төрийн томилгоо

Зочин
2 жилийн өмнө
103.212.119.211

Нисэхийн ямар ч мэдлэггүй бааги байна. Тогтолцоогоо ч ойлгохгүй мулгуу юм бичсэн байх юм. Ослыг шалгасан албан ёсны тайлан гарсны дараа тэр энэ буруу байж гэж ярих болохоос шууд нислэгийн удирдагч дарга байснаас боллоо гэдэг нь ямар логикгүй, илт нисэхийн мэргэжлийг мушгин гуйвуулж. Нисэхийн биш хүмүүсийн толгойг нь эргүүлж буруу айлган сүрдүүлэх хэлбэрээр өөрийн өчүүхэн хүслээ хангах гэсэн увайгүй новшийн сараачмал байна

Зочин
2 жилийн өмнө
139.5.219.177

Нислэгийн удирдагч бол Нисэхийн үндсэн мэргэжил Иргэний нисэхийн дүрэм 65 гэрчилгээждэг. Манай улсын нутаг дэвсгэр үйлдэж буй бүх улсын агаарын хөлгүүдийг удирдан аюулгүй байдлыг нь хангадаг мэргэжил нэрэнд нь удирдах гэж үг ордог шүү дээ. Онгоцнй бэлэн байдал аюулгүй ажиллагааг тухайн онгоцны техник инженерийн мэдлэг ур чадвар харуулдаг техникээс болж ослын 87 хувь нь гардаг тийм учраас байгууллага удирдах биш байгаа онгоцоо сайн засч үйлчилгээ хийхээ бод удирдах мэргэжилтэй нь удирдах ажлаа засдаг мэргэжилтэй нь засах ажлаа л сайн хиймээр байна шүү

Ард
2 жилийн өмнө
202.55.188.90

ккк.шинэ хуучин удирдлагууд хоорондоо ясан дээр бие биенээ, ташиж унагачих санаатай бгаа юм бна.ккк.сайн зодолд.

НИСДЭГГҮЙ НИСГЭГ НС
2 жилийн өмнө
103.26.195.64

ЭНЭ БИЧҮҮЛЭЭД БАЙГАА ХҮН НЬ ЯГ ХАЖУУД ЧИНЬ БАЙНАДАА. АТС НАР АНАЛИЗ ХИЙВЭЛ ОЛНОО. ТЭР САНААНДАА: НИСГЭГЧ ГЭЖ БИЧСЭН БАЙНА БАС ИНЖЁНЁР ГЭЖ БИЧСЭН БАЙНА . ЗА ЦААШ НЬ БИЧИХҮҮ ЯАХАВ ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.