СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хохирогч сурагчийн эгч: Хагалгааны өвдөлтөөсөө болоод дүү минь “Үхмээр байна” гэж уйлж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Нэр бүхий ЕБС-ийн 10 дугаар ангийн гурван сурагч доод ангийнхаа сурагч “Б”-г бүлэглэн зоджээ. Улмаар хохирогч хүүгийн хөлийн гурван яс нь бяцарч, хагалгаанд орсон байна.

Сурагч “Б” гар бөмбөгийн спортоор зургаан жилийн турш хичээллэж байгаа бөгөөд хөлдөө хүнд бэртэл авснаар тэмцээн уралдаанд орох боломжгүй болжээ. Гэр бүлийн зүгээс гомдолтой байгаа учир хуулийн байгууллагад хандсан ч насанд хүрээгүй гэх шалтгаанаар тухайн зодсон хүүхдүүдэд арга хэмжээ авах боломжгүй гэжээ.

.

Хохирогч хүүгийн эгчийн зүгээс “Сургуулийн нийгмийн ажилтан сурагчийнхаа үгийг сонсоод урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан бол өнөөдөр нэг хүүхэд мөрөөдлөө орхих хэмжээний бие махбодиороо хохирох үйлдэл гарахгүй байсан” хэмээн гомдолтой байгаагаа илэрхийлж байна.

Сургуулийн орчинд хүүхдүүд нэгнээ дээрэлхэх үзэгдэл даамжирч, сэтгэл санаа, бие махбодоор хохироох хүчирхийлэл үйлдэж байгаа тул эцэг, эх, асран хамгаалагчид, багш сурган хүмүүжүүлэгчид анхааралдаа авах шаардлагатай байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (14)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.2

Ялгүй учраас хүүхдүүд улам л даварч, улам л харгис хүмүүс гарна даа.

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.94

Хүүхдийн засан хүмүүжүүлэх газар байгаа биз дээ. Ийм онгироо сагсуу хүүхдийг эуэг эх, асран хамгаалагчтай нь хамт шийтгэ. Гэр орон юу байгааг нь шүүхийн шийдвнрээр зараад эмчилгээ, сэтгэлийн хохиролыг нь төлдөг болгооч.

Зочин
2 жилийн өмнө
66.181.189.57

Хүүхдийн хорих гэж байхаа больчихсон юмуу? 100K аваад их болждээ. Энэ хүүхдүүд. Мөнгө төлөөд адилхан болгуул наад хүүхдүүдээ.

Өндөр настан
2 жилийн өмнө
59.153.113.156

Хүүхдийн колон гэж байдаг биш билүү ???!!!бас утгасан юм болуу!!!??энэ их замбааргүй байдал улам их болохнээяаралтай арга хэмжээ аьахгүй бол ирээдүйгүй болоход үгүй гэх газаргүй

зочин
2 жилийн өмнө
202.9.46.26

Сургуулийн нийгмийн ажилтанд хэлсэн байхад арга хэмжээ авчихсан байсан бол ийм хэрэг гарахгуй байсан юм .Хуухдийн хумуужилд эцэг эхчууд, багш нар сайн анхаараачээ.

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.216

Зодоон цохион цус нөж болсон кино нэртэй юм хийдэг уран бүтээлч нэр зүүсэн лалруудаас болж байгаан.

Зочин
2 жилийн өмнө
202.21.108.236

Сургуулийн нийгмийн ажилтангуудыг жинхэнэ ажлаа хийдэг болгомоороо.юу ч хийхгүй цалин авдаг хүмүүс л бна.Их зантай.хүүхдүүдүүдыг ялгаварлаж харьцдаг байх.тийм биш бол хүүхэд сануулсан байна шүү дээ.тухайн үед нь арга хэмжээ авсан бол хүүхэд хохирохгүй шүүдээ.Тэр 3 хүүхдэд арга хэмжээ аваач.Солонгос улс яалаадаа хүүхэд зодсон охидуудыг шоронд явуулаа биздээ

ЗОЧИН
2 жилийн өмнө
139.5.218.53

Эцэг, эхийн хамт ял эдлүүлэх, олон нийтийн өмнө уучлал гуйлгах, хохирлыг 100 % барагдуулдаг тогтолцоотой баймаар байна. Хэн нэг балмад эцэг эхийн хүүхдүүдээс болж үр хүүхдүүд минь хохирдог байж болохгүй ээ. Эцэг эхийн тусгал нь үр хүүхэд нь байдаг.

Багш нар
2 жилийн өмнө
64.119.26.100

Энэ сургуулийг нэр устай нь зарлаачээ. Юуг нь нуун дардаг юм бээ. Тэр НА юугаа хийж цалин хороож энд суудаг байнаа.үнэхээр харамсалтай байна.. сурагчаа хүмүүжүүлж чадахгүй сургуулийн удирдах албаныханд хариуцлага тооцоочээ

Эрдэнэцэцэг
2 жилийн өмнө
150.129.141.250

Хүүхэд хэрэг хийхээр ял шийтгэлгүй гэхээр ийм хэрэг ихсэж байна. Эцэг эхэд нь арга хэмжээ ав. Дараа нь хичнээн ч хүүхэд хохирохыг үгүйсгэх арга алга. Хүүхдэд сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа дутагдаж бна. Эцэг эхчүүд хүүхэддээ зав гаргаж, хүүхэдтэй харьцах харьцаандаа анхаарч байх ёстой. Хүүхдийг хайраар дутаасан, бүхнийг мөнгөөр шийдээд сургачихвал хүчирхийлэгч л болно. Ер нь хүчирхийлэгчээс л хүчирхийлэл төрдөг шүү. Энд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хамтран ажиллах нь чухал. Хүүхдийнхээ интернет хэрэглээ, үзэж бгаа кино контентод хүртэл хяналт тавих хэрэгтэй. Телевизээр л гэхэд дунд сургуулийн хүчирхийлэлт, дээрэлхэлт, түүнээс болж амиа хорлож бга кино тх гарах юм. Эндээс хүүхэд сургамж аваад бна шдээ. Хуулиа бас чангатгах хэрэгтэй шүү.

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.37

Гэхдээ эн хүүхдийн буруу бас байсан шүү дээ юугаа ч мэдэхгүй өсвөр насны хүүхдүүдлүү дайрч давшлах хэрэг байхггүй гэмгүй байсан бол юу гэж ингэтлэн зодох вээдэ хүмүүжлийн доголдолтой

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.87

Овоохой босгоогүй бол шаазгай юунд суух билээ. Зүгээр байгаа хүүхдийг зүгээр байхад нь зодно ч гэж юу байхав дээ.

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.51

Хүүхэд зодсон хүүхдүүдийг өмөөрөөд байгаа нөхдүүд тэнэг юмуу эсвэл балай юмуу нэг хүүхдийг гурван хүүхэд нийлээд зодох нь зөв үү?тэгээд мангартаад байгаарай.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.87

Овоохой босгоогүй бол шаазгай юунд суух билээ. Зүгээр байгаа хүүхдийг зүгээр байхад нь зодно ч гэж юу байхав дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.