СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-09-28

🔴LIVE: ОУВС: Эдийн засаг улам хүндрэх учир УИХ, ЗГ-аас бодлогын шийдвэр гаргах шаардлагатай

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

ОУВС-ийн ажлын хэсэг 09-р сарын 15-наас 28-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж, Дүрмийн 4 дүгээр заалтын дагуу хийгдсэн хэлэлцүүлгийн дүнгээ танилцуулж байна.

ОУВС-ийн Ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи: 

- Сайн мэдээнээс мэдээллээ эхэлье. Монгол улсын эдийн засаг цар тахлын дараа сэргэж байна. Хил гааль дээрх саатлын эсрэг Засгийн газар идэвхтэй ажилласан байна. Гэхдээ монголын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. БНХАУ руу түүхий эдийн экспорт хэвийн үргэлжилж байгаа ч инфляц өндөр байна. Үүнд дэлхийн зах зээл дээрх газрын тос, хүнсний бүлгийн үнэ өндөр байгаатай холбоотой. Монгол Улс эдгээрийн аль алийг нь импортоор авдаг нь шууд утгаараа нөлөөлж байна. Мөн дотоод эрэлт инфляцыг өдөөж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ, Засгийн газар иргэдийн орлогыг үл харгалзан, их хэмжээний дэмжлэг үзүүлсэн. Одоо ч энэ дэмжлэгийг үргэлжлүүлсээр байна. Үүнтэй зэрэгцээд тэтгэврийн доод хэмжээг нэмсэн, мөн төрийн зарим албан хаагчийн цалинг нэмэхээр төлөвлөжээ. Энэ нь иргэдийн гар дээрх мөнгө нэмэгдүүлж энэ нь эргээд инфляцад шууд утгаар нөлөөлж байна.

. Засгийн газраас Монголбанкнаас гаргаж байгаа шийдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх ёстой.

Мөн бидний олж авсан мэдээллээр Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр төрийн өмчит компаниуд БНХАУ-ын зарим компанитай гэрээ байгуулсан байна. Ингэснээр Монгол Улсад орж ирэх байсан экспортын орлого буурчээ. Эдгээр нь дэд бүтцийн төслүүд бөгөөд гэрээ улсын нууцад хамаарах тул бид илүү дэлгэрэнгүй мэдээлэлгүй авч чадаагүй. Мөн эдгээр дэд бүтцийн төслүүд импортыг нэмж байна.      

Төгрөг, ам.долларын эсрэг унасаар байна. Иймд Төвбанк бодлогын хүүг өсгөх арга хэмжээ авсан байна. Энэ шийдвэр дангаараа төгрөгийг тогтоон барьж чадахгүй. Гадаад валютын  нөөц ихээхэн буурсан тул нөхцөл байдал амаргүй байна. Ноцтой байдал үүсэж болзошгүй. Ирэх онд Засгийн газар хэд хэдэн бондыг эргэн төлөх үүрэгтэй. УИХ, Засгийн газар бодлогын шийдвэр гаргах хэрэгтэй байна. Бид ажиллах хугацаандаа ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцлээ.

Төсөвтэй адилтгах үйл ажиллагаа болох ипотекийн зээлийг цаашид Монголбанк хэрэгжүүлэх нь буруу. Энэ нь төгрөгийн ханшид сөрөг нөлөө үзүүлдэг. Барилга барихын тулд ихэнх нөөцөө гадагшлуулан, барилгын материалуудыг гаднаас авч байна. 

Өндөр орлоготой иргэдээс ХХОАТ-ыг илүү өндөр хувиар авахыг бид дэмжиж байна. Энэ нь төгрөгийн ханшид эергээр нөлөөлнө.

Хүүхдийн мөнгийг заавал авах шаардлагатай өрхүүдэд өгөх нь зүйтэй. Боломжийн болон, өндөр орлоготой өрхүүд эдийн засгийн хүндрэлийг даваад гарна. 

Эмзэг, хэрэгцээтэй бүлгийн иргэдээ л дэмжсэн бодлогоо үргэлжлүүлэх нь зүйтэй юм. 

Шаардлагагүй бүтээн байгуулалтыг зогсоох, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг эрэмбэлэх ёстой гэж харж байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.