СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Бямбацогт: Вагоны машинистууд согтуу, хурд хэтрүүлснээс осол гарсан байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Есдүгээр сарын 28-ны шөнө Дорноговь аймгийн Хулангийн Шанд зөрлөгт 17 вагон бүхий галт тэрэг замын хажуу руу унаж, осолдсон талаар бид мэдээлсэн. Ослын талаар Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ.

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Урьд шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах суманд галт тэрэгний осол болсон. Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандалын төмөр замын чиглэлд ачаа ачсан "Монголиан транс ложистик" компанийн вагон замаас гарч унасан осол боллоо.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зүүнбаян өртөөнөөс 75 км зайтай Хулангийн Шанд гэх зөрлөгт уг осол гарсан. Өнгөрсөн шөнө 23:30 минутын орчимд хөдөлж, 24:20 минутын орчимд уг осол бүртгэгджээ.
Нийтдээ цуваанд 17 вагон явж байсан. 14 нь төмөр замын рейс төмөр, гурав нь төмөр замын дэр ачсан байна лээ. Ханги-Мандлын төмөр замын бүтээн байгуулалтыг барьж буй ачаа байсан. "Монголиан транс логистик" буюу Болд төмөр ерөө гол компанийн галт тэрэг осол гаргасан байна.

Ачсан ачаатай вагон замаас гарч унасан. Вагонд гурван хүн зорчиж байсан. Биеийн байдал гайгүй байна. Хүний амь нас эрсдээгүй. Ослын шалтгааныг газар дээр нь тодруулахаар хамтарсан баг газар дээр нь ажиллаж байна. Урьдчилсан байдлаар вагон хурд хэтрүүлсний улмаас замаас гарсан байх гэсэн дүгнэлт гарсан. Вагоны машинист нь согтуу байсан гэх мэдээлэл ирж байна. Цаашлаад хууль хяналтын байгууллага ажиллаж байна гэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.212.119.148

Хүмүүс минээ нийгэмээрээ аядуу тайван амгалан баймаар байна аа. МАН улс орноо төвхнүүлж амар амгалан байлгах тал дээр сайн ажил зохион байгуулмаар байна шүү. Гадны дарамтыг дурайж худлаа гадаад үг хэрэглэж ажиллах ямарч шаардлага байхгүй МОНГОЛ МОНГОЛООРОО л баймаар байна. Улны айл гэж БОТТОМ гэдэг үгийг сонгох хэрэггүй байсан юм шүү. Энэ ёстой том сургамж боллоо том дарга сайд нар үгээ цэнэж ярьж болох болохгүйгээ ойлгодог боловсролтой боловсон байхыг нийгэм шаардаж эхэлсэн байна Хэвлэл мэдээлэл дээр хүртэл дандаа өвчин зовлон муу муухай юм ярьж бичиж байх юм.

Муу сурлагатан сэтгүүлчид ээ
1 жилийн өмнө
103.57.95.94

Рейс бишээ, рельс төмөр. Рейс гэвэл шал өөр утгатай үг.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.16

Хатан ижий минь сайхан булган сүүлтэй юм оо одоо араас нь Жавхлан Бямбацогт 2 явах болж дээ тэгээд л араас нь цуврах нь дээ

Зочин
1 жилийн өмнө
172.58.165.217

Ene said tohirohgui uur hun tabi haa hamaagui 1 luibaraar bayjsan etgeed

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.