СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2022-09-28

"Тайхар чулуугаа аврах" ажлыг өрнүүлж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Архангай аймгийн аялал жуулчлалын гол зорин очих газруудын нэг нь түүхийн үл хөдлөх дурсгал болох Тайхар чулуу юм.

2022 оны байдлаар Тайхар чулууны ойр орчмоор гурван жуулчны бааз, 13 иргэний гэр буудал ажилласан ба 20 иргэн морь, 5 иргэн сарлаг унуулж, өрхийн орлогоо нэмэгдүүлжээ. Харин дотоодын жуулчдын тоо 5000 орчимд хүрсэн аж. 

Дотоодын аялал жуулчлал нэмэгдсэн нь нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд дэмтэй ч нөгөө талаараа түүхийн баримтыг устгах эхлэл болоод буй нь харамсалтай. Тайхар чулууг зорин очигсод шар тосоор ард, урд нь нялж, сүү цагаан идээгээ өргөх, чулуунд хадаг уяж шидэх мэтээр бохирдуулж байна.

Мөн "Чулуу давуулж шидэж чадсан хүний хүсэл биелдэг" гэх мухар сүсгээс болж Тайхар чулуун дээр бичигдсэн эртний согд, рун бичээстэй хэсгүүд чулуунд оногдож бүдгэрч, тасарч эхэлжээ.

Дээрээс нь уг эртний бичээсүүд дээр иргэд өөрсдийн нэр, аймаг, сумаа он, цаг хугацаатай нь будгаар бичиж дарж бичдэг гэнэ. 

Тайхар чулуу нь 18 метр өндөртэй, боржин чулуунаас бүтсэн цохио юм.

Тайхар чулуун дээр чулуун зэвсгийн үед /МЭӨ 6000-3000/ бүтээгдсэн хурц зүйлээр зурж сийлсэн Монголын түүхэнд хамаарах элдэв дүрс, хөрөг, тамга, тэмдэг байхын зэрэгцээ хар бэх, улаан зосоор бичсэн 7-8-р зууны үеийн Түрэг бичиг, 10-р зууны үеийн Уйгар бичиг, 13-р зууны үеийн Монгол бичиг, 16-17-р зууны үеийн Монгол бичиг, мөн Монголын үеийн тод үсгийн бичиг, Манж, Түвд, Хятад Түрэгийн үеийн Орхон-Енисейн рун бичиг болон согд, уйгар, кидан зэрэг 150 гаруй бичгийн дурсгал хадгалагдан үлдсэн Дэлхийн хамгийн том судар бичиг юм.

Эдгээр бичээсүүдэд ерөөл, магтаал, шүлэг, залбирал, бэлэгдлийн утга санаа бүхий бичиг голлохын сацуу Монголын түүхэнд нэр алдраа мөнхлөн үлдээсэн 

эртний Түрэгийн төрийн зүтгэлтэн Кули-чур, Ойрадын Хуухай Даюу, Халхын Цогт Хунтайж зэрэг түүхэн хүмүүсийн нэр дурдагддаг байна.

Тайхар чулууны орчны тохижилтод анхаарч Ихтамир сумын ОНХС-гийн 80 гаруй сая төгрөгийн хөрөнгийг зарцуулсан ба зөвшөөрөлгүй барьсан 22 ТҮЦ-ний эздэд ТҮЦ-ээ буулгах мэдэгдэл өгсөн байна. Өнөөдрийн байдлаар 13 ТҮЦ-ийг буулгаад байна.

Аймгийн ЗДТГ, БОАЖГ, Тайхар чулууны орчмын баазууд хамтран "Тайхар чулуугаа аврах" ажлыг шат дараатай хийж байгаагийн эхлэл нь эерэг контент бэлтгэн түгээх, зөвшөөрөлгүй барьсан ТҮЦ, тохижилтын ажлууд юм.

Дараагийн дугаарт модон нойлуудыг нураах болон хогны асуудлыг цэгцлэх ажлуудыг хийхээр төлөвлөснийг аймгийн БОАЖГ-аас мэдээлж байна.

Эх сурвалж: Монцамэ.мн

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.