СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хандив авч хүүхэд элсүүлсэн гэх захирлуудыг шалгаж эхэллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Баянзүрх дүүрэг дэх ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадулам, БХЯ-ны харьяанд байдаг, ҮБХИС-ийн дэргэдэх “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ нарыг сурагчдын эцэг эхчүүдээс мөнгөн хандив авсан үндэслэлээр өчигдрөөс албадан саатуулж шалгаж эхэллээ.

Цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн даваа гаргаас эхлэн нийслэл дэх ерөнхий боловсролын хэд хэдэн сургуулийн захирлыг шалгаж эхэлсэн бөгөөд хууль, дүрэм, журам зөрчсөн нь баримтаар нотлогдож буй дээрх хоёр хүнийг саатуулсан байна. Баянзүрх дүүрэг дэх 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадулам 2022-2023 оны хичээлийн жилд нэмэлт элсэлт хэмээн тойргийн бус хүүхдүүдийг хандивын анги гэх нэрийн дор сургуульдаа оруулж эцэг, эхчүүдээс нь мөнгө авсан нь тодорхой болсон аж. Түүний гэрт хийсэн нэгжлэгээр багагүй хэмжээний мөнгө гарсан гэдгийг ч эх сурвалжууд мэдээлэв. юм.
ҮБХИС-ийн дэргэдэх “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал, дэд хурандаа Д.Бат-Эрдэнийн тухайд батлан хамгаалах салбарын гэнэ. Түүний албан өрөөнд ЭЦА-ныхан нэгжлэг хийгээд эд мөрийн баримт байж болзошгүй багагүй хэмжээний мөнгө хураасан аж. Тэрбээр Л.Болдыг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхад туслах нь байсан, Гадаад харилцааны сайд болоход нь дагаж тус яам руу шилжин яваад эргээд БХЯ-нд ирж ажилласан, тус сургуулийн захирлаар томилогдоод удаагүй нэгэн аж. БХЯ-ныхан түүнийг анги салбарт төдийлөн ажиллаж үзээгүй атлаа асар хурдан цэргийн цолуудыг авсан хүн гэж ярьдаг юм. Боловсрол, шинжлэх ухааны болон Хууль зүйн сайд нар ерөнхий боловсролын сургуулиудын 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийг хэл амгүй зохион байгуулахаа мэдэгдэж, хяналт шалгалтаа сайжруулсны дүнд ийнхүү хандив нэрээр хахууль авсан байж болзошгүй захирлуудыг илрүүлж буй бололтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бухимдсан Монгол хүн
2 жилийн өмнө
192.82.83.30

2 сдаг нийлүүлж байгаад алаач

Бар
2 жилийн өмнө
202.126.94.27

33 р сургуулг шалгаарай их олон жил хандив нэртэй мөнгө авдаг

Үл
2 жилийн өмнө
202.126.90.51

Тэмүүжин Өрлөг анх 30 хүүхэд авна гэж 500 гаран хүүхэд өрсөлдүүлчихээд 90 хүүхэд авсан байдаг юм. Тэгээд одоо бүүр 3,4 анги болчихсон боддоо чадлаараа 30 нь л орсон бусад нь яаж орсон байх уу? Эцэг эхийн хурал болох бүрт айдаг. Мөнгөөр зодож орсон эцэг эхүүд чадлаараа орсон хүүхдүүдийн эцэг эхийг хөлдөө чирдэг 3сар болоод 300 гаран мянган төгрөг татсан байдагын. Гайхаад байна төрөөс хувьсах зардал авдаг хэрнээ хүүхдүүдээс анги засвар анги тохижилт гээд эгээл ухаан алдам их мөнгө уван цуван татна.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.193

Яг үнэн 33рсургуулийг шалгаарай

зочин
2 жилийн өмнө
64.119.26.100

Шалгаад гаргаж чадах уу ? 29р сургуулийн захирлын хэрэг юу болсон бэ??? АТГ шалгагдаж байсан хүнийг сайд эргүүлэн ажилд нь авсан шүү?????!!!!

Зочин
2 жилийн өмнө
64.119.26.90

84 бол арай шүү. Багш нар ч хүртэл авилга авдаг. Март захирлаас улбаатай авилга дэндүү ихээр цэцэглэн хөгжсөн газар шүү. Багын менежер Нямсүрэн гэдэг хүн бас аймаар сайн шалгаарай. Шударга ёсыг тогтоогоорой.

Баярцогт
2 жилийн өмнө
202.55.188.88

Худал мэдээлэл цацахаа болих хэрэгтэй. Атаа жөтөө л харагдаж байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.