Канадын Засгийн газар ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн нисэх онгоцонд амны хаалт зүүх шаардлагыг цуцална гэж мэдэгджээ.
Энэхүү арга хэмжээ нь хэдэн арван сая канад иргэн цар тахлын эсрэг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдсантай холбоотойг тус улсын Тээврийн сайд Омар Алгабра онцолсон байна. Түүнчлэн сүүлийн саруудад зарим зорчигчийн сөрөг хандлагын улмаас агаарын тээврийн компани болон ажилчид амны хаалтын шаардлагыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан ба энэ нь дүрэм журмын өөрчлөлтөд нөлөөлөх хүчин зүйл байсныг Эрүүл мэндийн сайд Жан-Ив Дуклос хэлжээ.
Ерөнхий сайд Жастин Трюдогийн Засгийн газар мөн тус улсын хилээр нэвтэрч буй аялагчдаас вакцинжуулалтын бичиг баримт шаардах тогтоолыг энэ сарын эцэс хүртэл хүчинтэй байлгахаар шийдвэрлэсэн байна. Үүнээс гадна, нисэх онгоцны буудлуудад санамсаргүй түүврийн аргаар шинжилгээ авах явдлыг дуусгавар болгож, аяллын хөлөг онгоцонд суухаас өмнө шинжилгээний хариу шаардахаа больсон аж.
Гэхдээ Канадын Нийгмийн эрүүл мэндийн агентлаг иргэдийг онгоц, галт тэрэг зэрэг хөл хөдөлгөөн ихтэй орчинд амны хаалт зүүхийг зөвлөсөөр байгаа юм.
Эх сурвалж: AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авах уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд 500,000 доллар өгөх болно. Намайг Доктор GIAAN BAHl гэдэг бөгөөд би ПАРК HOSPITAL-ийн мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд, тохирох донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Япон. Хэрэв та бөөр, эрхтэн худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнтэй имэйлээр холбоо барина уу. Имэйл: phospital800@gmail.com Ямар програмын дугаар: +1 (850) 813-6401 Telegram: Хүндэтгэсэн Доктор GIAAN BAHL (АДМИН) ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДАРГА.