Хөдөлмөр, нийгмийн хамгаалал /ХНХ/-ын сайд Д.Сарангэрэлийг нэн ядуу, амьжиргааны түвшин доогуур, зорилтот бүлгийн гэх мэт олон үгээр илэрхийлж болох санааг “улны айл” хэмээн хэлснийх нь төлөө өнөөдөр огцрууллаа. Дааганаас унаж үхдэггүй, дарвагараасаа болж үхдэг хэмээн манай ахмадууд захиж сургадаг.
Түүний тэрхүү хачирхалтай үг, өнөөдөр өөрийгөө өмөөрөн өрвөлзөн хийсэн хэвлэлийн хуралтай нийлээд, өрхийн эдийн засаг хүнд байгаа мянган мянган гэр бүлийн сэтгэлд хүндээр туслаа. Доромжилсон үгнийх нь төлөө Д.Сарангэрэл сайдад хариуцлага тооцох, үгүй бол Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг улс төрийн нам, иргэд тавьсан нь зүйн хэрэг.
Монгол улсын Засгийн газар өөр рүү нь чиглэсэн галыг хурдан намжаахын тулд түүнийг яаралтай огцрууллаа. Угтаа бол өнөөдрийн хэвлэлийн бага хурлаараа Д.Сарангэрэл сайдтан хэлсэн үгэндээ хариуцлага хүлээж, сайн дураар огцрохоо мэдэгдсэн бол “хүний дээд”-ээрээ үлдэх байв. Үүнээс хойш тэрээр Ул сайд/гишүүн хэмээн нэрлэгдэх ба нэр хүнд нь унасан түүнийг Хан-Уулчууд дахин сонгох нь эргэлзээтэй юм.
2022 оны наймдугаар сарын 30-нд ХНХ-ын сайдаар томилогдож байсан Д.Сарангэрэл ХНХ-ын сайдаар 29 хоног ажиллах хувь төөрөгтэй байжээ. Сайдаар ийм богино хугацаанд ажилласан өөр тохиолдол байхгүй байх. Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга хоёр огцруулах шийдвэр дээр хоёул нэгдсэн нь сайн хэрэг. Улс төрийн хариуцлага тооцож, шударга ёсыг сахиулна гэдэг сайн зүйл.
Япон улсын сайд нар болчимгүй үг, үйлдлийнхээ төлөө огцрох нь хэвийн үзэгдэл байдаг. Монголын улс төрчдийг ийм байгаасай ч гэж хүсдэг. Ерөнхий сайдаар томилогдсон С.Баяр цанын таягаар хүний гуя руу шаасан Батлан хамгаалахын дэд сайд Б.Эрдэнэбат, ажилтнаа шанаадсан Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Б.Бат-Энх нарт хариуцлага тооцон огцруулж байсан. Хариуцлага алдсан ч гүлдийгээд байгаад байдаг жишгийг халсан дээрх хоёр захирамжийг ард иргэд талархан хүлээж авсан ч түүнээс хойш /Д.Сарангэрэлийг эс тооцвол/ улс төрийн хариуцлага тооцсон тохиолдол үгүй юм.
Үлдэх сургамж нь, МАН-ын дарга, ЕНБД хоёр шинэ дээрээ сонихон байгаад, хуучрахаараа гүлдийхгүй байгаасай. Хариуцлага тооцон огцруулсан улс төрчид тооноор бүү орж ирдэг байгаасай. Учир нь нийгэмд шударга ёс ус, агаар мэт хэрэгтэй байна шүү дээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
маш зөв
Огцруулж буй нь сайндаа ухаантаймундагтаа бусаа өөрсдөө Засгиин газраараа 1сайдаас болж 20 сайд огцорох гээд энэ балайгаа явуулж байгаа байхаа гэж арж байна.Намаа ч их хөөдөх юм огцороод зогсохгүй өмнөх сайдын суудалдаа хийсэн ажлыг нь шалгуулж гишүүнээс зайлуулах н.ь зөв байх их идсан шамшигдуулсан 8сая
Sain said baisan shuu surtei ym
Сарангэрлийг сайндаа огцоруулж бна гэж бодож бна уу үгүйээ наад гөлөгнүүд чинь ардана ямар хор хутгаж бгаа болдоо
shonhor shuvuunii asuudal bga shu bur neg shunliin tulam avgai yma shorond hataa
man nam odoo ta nar zuger an nam bas hun namtaigaagaa zailaad og hujaa amerik orsiin sugnii usnuudee mongoliin baigaliin baylagt shunsan gadnii gar hol bolj eh ornooso uravsan hulgaichuudaa ...bagabandi su.batbold bayr enhbayr elbegdorj battulga enhbold nyambaatar odoo ta nar zailaad og guij bna
Сарангэрэлийн улс төрийн карьер ингээд дууслаа даа.