ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн бага хурал зарлалаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Сайдын хэлсэн үгтэй холбогдуулж ихээхэн шүүмжлэлийг Засгийн газарт ирүүллээ. Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ард иргэддээ бухимдал үүсгэсэндээ хүлцэл өчиж байна.
Монгол улсын сайд Д.Сарангэрэл Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан. Иймд Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд огцруулах захирамж гаргасныг та бүхэнд уншиж танилцуулъя.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ ТУХАЙ
Монгол улсын Үндсэн хуулийн 36.4 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1 дэх хэсэг, 2 дахь заалтыг тус тус үндэслэн Даваасүрэнгийн Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас огцруулсугай гэсэн байна.
Хариуцлагагүй мэдэгдэл хийснийхээ төлөө тэрбээр Засгийн газрын гишүүнээс огцрох өргөдлөө өгсөн болохыг тэмдэглэмээр байна.
14 хоногийн өмнө МОХС-ийн захирал Ж.Соронзонг Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн хэмээн чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргаж байсан. Засгийн газрын шийдвэр хэлбэрэлтгүй байж, ялгавартай гарах ёсгүй.
Огцруулсантай нь холбоотойгоор дараагийн сайд томилогдох хүртэл ЗГХЭГ-ын дарга миний бие ХНХ-ын сайдын албыг хариуцан ажиллана. "Улны айл гэж манай яамныхан ярьдаг" гэсэн. Иймд өнөөдрөөс яаманд шалгалт оруулна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zow shdee ard irgedee ordon dotroo ulnii alchuur gd doromjlood suuj bdag araichdee
яамныханыг сайн шалгах хэрэгтэй