СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Бэлтэс мөрөн”-гийн хохирогчдын хохирлыг татвар төлөгчдөөр төлүүлэх ёсгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Хүнсний ногоо тарих, сүү, сүүн бүтээгдэхүүн, блок үйлдвэрлэл, амьдрах ухааны сургалт зохион байгуулах, санхүүгийн тайлан баланс гаргаж, зөвлөгөө өгөх чиглэлээр Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК-ийнхан 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Нэмэх даатгал” нэрээр иргэдийн мөнгийг татан төвлөрүүлж байсан билээ.

Залилан мэхлэх гэмт хэргийн нэг хэлбэр болох . Гэвч Хөвсгөлийн цөөнгүй иргэн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шуналдаа хөтлөгдөн дугаарлан зогсож байгаад тус компанийнханд хөрөнгө оруулсан гэдэг. Сануулж, сэрэмжлүүлсээр байтал өөрсдөө сайн дураараа мөнгөө залилагчдад өгч эд хөрөнгөөрөө хохирчихоод буй “Бэлтэс мөрөн”-гийн хохирогчид өчигдөр Төрийн ордон болон АТГ-ын гадна очиж шаардлага хүргүүлэв.

“Байр, машин, өөрт байгаа бүх л хөрөнгөө зарж “Бэлтэс мөрөн”-д мөнгөө оруулсан иргэд өнөөдөр орох газаргүй болж, майханд амьдарч байна. Хагалгаанд орох гэж байсан мөнгөө өгөөд авч чадаагүйгээс болж нас барсан хүн ч бий. 2500 гаруй иргэн залилуулж, 250 тэрбум төгрөгөөр хохирсны 150 гаруй нь АТГ-т өргөдөл өгч, тус компанитай холбоотой этгээдүүдийг шалгуулах хүсэлт гаргаж байна. “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаанд анхнаас нь хяналт тавиагүй орон нутаг дахь төрийн албан хаагчдын илт буруутай үйл ажиллагнаанаас болж иргэд хохирсон. Нэр бүхий төрийн албан хаагчид ажлаа хийгээгүйгээс болж хөвсгөлчүүд хохирлоо. Засаг дарга болон түүний Тамгын газрынхан, татварын, бүртгэлийн байгууллагын ажилтан, аудитынхан, цагдаа хүчнийхэн “Бэлтэс мөрөн” компанийн ашиг сонирхолд нийцүүлж, увайгүй загнан, үгсэн хуйвалдсан байж болзошгүй. “Бэлтэс мөрөн” ХХК-ийнхан хүн хохироогоогүй гээд хэргийг нь хэрэгсэхгүй болгож хаасныг хохирогчид эсэргүүцэж байна. Тус компаниас болж хохирсон иргэдийн хэргийг хэсэгчлэн шүүх рүү шилжүүлж, гарсан шийдвэрийн дагуу өмчийг битүүмжлэх, шүүхийн процессыг дуусахыг хүлээвэл урт хугацаа зарцуулах учир төр энэ хохирлыг түрүүлж барагдуулах ёстой” гэж хохирогчдын төлөөлөл ярьж байсан юм.
Олон нийтийн сүлжээнд “Хөвсгөл аймгийн зарим удирдлага, тэндэхийн цагдаа, прокурорууд нь хүртэл “Бэлтэс мөрөн”-дөө мөнгө хийгээд залилуулсан” хэмээн бичиж байна. “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг МБА-ны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж, Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас хяналт тавьж буй юм. .

МБА-ны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан нар өчигдөр дээрх компанийн удирдлагад холбогдох хэргийн талаар мэдээлэл өгөв. Хурандаа Б.Батсуурь “Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” гэх компанийнхан иргэдэд их хэмжээний хохирол учруулж байгаа талаар аймгийн Цагдаагийн газарт мэдээлэл ирсний дагуу энэ оны нэгдүгээр сард хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн. Мөрдөн байцаалтын явцад их хэмжээний хохирол учирсан, олон тооны иргэн хохирсон байдалд дүгнэлт хийж, ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын тушаалаар Ажлын хэсэг байгуулан МБА-наас 20-иод мөрдөгч, орон нутгийн 20 орчим гээд нийт 40 гаруй мөрдөгч тус компанийн удирдлагад холбогдох хэргийг шалгаж байна. Шалгалтын ажиллагааг тасралтгүй, шуурхай зохион байгуулж, иргэдийн хохирлыг барагдуулахад анхаарч байгаа. Өдгөө аудитын дүгнэлт гаргуулж, хэргийг богино хугацаанд шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна” хэмээв. Тэгвэл хурандаа Л.Төгс-Ухаан “Хөвсгөл аймаг үйл ажиллагаа явуулж байсан “Бэлтэс мөрөн” компани нь иргэдээс мөнгийг нь өсгөж өгнө гэж 15-100 хувийн хүүтэй мөнгө татан төвлөрүүлсэн хэрэгт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 24-нд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл ангид зааснаар хэрэг нээсэн. Улмаар “Бэлтэс мөрөн” компанийн үйл ажиллагааг зогсоож холбогдох шалгалтыг хийж, тавдугаар сарын 9-нд тус компанийн удирдлагад ажиллаж байсан нэр бүхий найман иргэнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. . “Бэлтэс мөрөн” компанийн албан тушаалтнуудын нэр дээрх 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгийг прокурорын зөвшөөрлөөр битүүмжилж, хураан авсан. . Ажлын хэсгийн мөрдөн байцаагчид хэргийг аравдугаар сард багтаан шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна” гэв.
Анхааруулж, сануулсаар байхад “Бэлтэс мөрөн”-гийн удирдлагад мөнгөө өгч залилуулсан хохирогчид мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийн тулд АТГ, Төрийн ордны гадна жагсаж, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлоо барагдуулахыг шаардаж буй нь зохисгүй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН
1 жилийн өмнө
64.119.19.150

АЙМГИЙН ТӨР ЗАХИРГААНЫХАН , ЦАГДАА , ПРОКУРОР ГЭЭД ХУУЛЬ ШҮҮХИЙН ДАРГА ТҮШМЭЛҮҮД БҮГД СҮЛЖЭЭНД ХАМРАГДАН МӨНГӨӨ ӨСГӨЦГӨӨСӨН

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.