СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-09-23

Цементийн үнийг барих Засгийн газрын шийдвэр нүдээ олсон уу!

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д. Пүрэвсүрэн
2 жилийн өмнө

Хүйтний улирал дөхөж барилгын салбар ид идэвхждэг үе буюу зах зээлд богино хугацаанд өндөр эрэлт бий болдог өдийд Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК ТЭГ зогсолт хийсэн нь эрэлтийг улам нэмэгдүүлж, үнийн хэлбэлзэл үүсгэн, зах зээлийн савлагааг бий болгоод байна.

Энэ намар цементийн ханш тонн нь 600,000-700,000 төгрөг болж нэмэгдэн дамлагдаж байсан тул Засгийн газраас цемент, цементийн төрлийн бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг он дуустал ТЭГ-лэх шийдвэр гаргасан.

Гэвч бодит байдал дээр БНХАУ-аас орж ирж байгаа цемент тонн нь 570,000 төгрөгөөр зах зээлд борлуулагдаж байна.

Энэ бол Засгийн газар ямар ч тооцоо судалгаагүй, үр дагаврыг нь таамаглаагүй гаргасан гэнэтийн шийдвэр болохыг илтгэж байгаа хэрэг.

Засгийн газар урд хөршийнхний цемент үйлдвэрлэлийг дэмжсэнээр үнийг бууруулах биш зах зээлийн ханшийг улам дэвэргэж байгаа нь өдрөөс өдөрт тодорхой болж эхэллээ.

Нэмээд БНХАУ-аас цемент оруулж ирж байгаа нь валютын гадагш чиглэх урсгалыг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг унагаж, валютын нөөцийг үлэмж багасгаж байна.

Мөн “Цемент Шохой” ТӨХК нь улсаас олон төрлийн татаас авдаг бөгөөд давуу байдлаа ашиглан зах зээлд үнийн огцом савлагааг үүсгэж эхэлсэн. Энэ нь хамгийн наад зах нь “Өрсөлдөөний тухай хууль”-ийг зөрчиж, шударгаар өрсөлдөж буй бусад ижил төрлийн үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлж байна. Давуу эрхтэй уг үйлдвэрийн менежмент, түүхийн эд зэрэг нь асуудал дагуулж байгааг өнгөрсөн зунжин Монголчууд бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр харсан.

УБ-Дарханы замын олон жилийн удаашрал, буруу менежментийг “Цемент Шохой” ТӨХК буюу улсын үйлдвэрийн ТЭГ зогсолтоос үүссэн огцом эрэлт, хомстолтой холбон цемент үйлдвэрлэгчид рүү буруугаа тохож байгаа нь ч бас өрөөсгөл ойлголт юм.

Үндэсний үйлдвэрлэгч хувийн хэвшлүүдийн хувьд зах зээлийн бодит эрсдэл, инфляци, ам.долларын өсөлт, төгрөгийн ханшийн уналттай нүүр тулж улсаас ямар нэг татаас авдаггүй бөгөөд ам.долларын ханшийн өсөлтөөс үүссэн нэмэлт зардлыг үүрэн Хөгжлийн Банкны зээлээ төлсөөр байна.

Түүнчлэн цар тахлын хүнд үед “Хүнд үйлдвэрлэл”-ийн салбарт ямар нэг дэмжлэг ирээгүй, хоёр жилийн турш үйлдвэрлэлүүд хүнд байдалд байсан ч цомхотгол хийлгүйгээр ажлын байр, үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж байв.

Тэгвэл цементийн салбар дахь өнөөгийн бодит байдал нь ТӨХК-ийн тарьсан балгаар Засгийн газрын судалгаагүй буруу шийдвэрээр үргэлжилж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

hen negnii erh ashig bga bolood l tatvar teglesensgd

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.