СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Дархан арьс ширний цогцолбор”-ын захирлыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэрэгт буруутгажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

 

“Дархан арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалтын 60 хувийг гүйцэтгэсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн захирлыг үндэслэлгүйгээр баривчилсан хэмээн эхнэр болон өмгөөлөгч нь уржигдар орой зарим цахим мэдээллийн хэрэгслийнхэнд ярилцлага өгсөн билээ.

“Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас “Дархан арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажил зогссон. Энд тус компанийн захирал Д.Энхбаярын буруу байхгүй хэмээн тэд өгүүлж байсан.

Гэвч тэдний ярьсан болон хууль сахиулах байгууллагынхны цагдан хорьсон үндэслэл нь өөр байгаа юм.

Тодруулбал, “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн захирал Даваацэрэнгийн Энхбаярыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулж, мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлээр саатуулан шалгаж эхэлсэн аж.

2019 онд дээрх төсөлд Хөгжлийн банкны хөрөнгөөс 18 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан юм байна.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа санаачилсан, цаасан дээр бичигдсэн ч бодит ажил болсон нь цөөн, “Сайншанд аж үйлдвэрийн парк”, Төмөр зам, “Майдар сити” зэрэг төслийн нэг болох “Арьс ширний цогцолбор парк”-ыг 2017 оноос хэрэгжүүлэхээр болж, “Дархан аж үйлдвэрийн парк” орон нутгийн өмчит ХХК байгуулагдсан.

Улмаар төслийн нэгжийн захирлаар Хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын хэлтсийн захирал албан тушаалыг хашиж байсан Д.Энхбаяр томилогдсон байдаг.

Ингээд Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-иас 18 тэрбумын хөрөнгө оруулалт “Дархан арьс ширний цогцолбор”-ын төсөлдөө авсан байна. Уг мөнгөнөөсөө Д.Энхбаяр нь өөртөө “Ланд круйзер-200” авснаас гадна бэр эгчийнхээ үүсгэн байгуулсан “Далай сан кредит” ББСБ-ын данс руу 700 саяын хөрөнгө оруулалт хийж, дүрмийн санг нь нэмэгдүүлж, зээл олгон мөнгө хүүлж байсан хэрэгт буруутгагдаж буй аж.

Түүгээр ч зогсохгүй төрсөн ахынхаа үүсгэн байгуулсан “Сопрэмакс” компанийн данс руу 2.1 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үйлдэлд ч хууль сахиулагчид шалгаж эхэлсэн юм билээ.

Төрийн, татварын төлөгчдийн мөнгө уйлдаггүй гэгчээр энэ мэтээр зориулалт бусаар зарцуулж, гарын салаагаараа урсгасан үйлдэл тогтоогдсон учраас хууль сахиулах байгууллагынхан прокурорын зөвшөөрөлтэйгөөр гэр, албан өрөөнд нь нэгжлэг хийж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулсан бололтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.38

Yum hiij baa munchigruuruu yavj bgaa zaluusaa nugchin darj bgaa vildelvvdee zogsoogoochee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.