СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-23

Завхан аймагт шинэ цэвэрлэх байгууламж барихаар болжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Завхан аймагт хоногт 3,000 шоо метр бохирыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барих төслийн нээлт боллоо.

Иргэдийн ая тухтай, эрүүл амьдрах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах өндөр ач холбогдолтой төсөл орон нутгуудад хэрэгжиж эхлээд байна. Үүний нэг нь Завхан аймагт хоногт 3,000 шоо метр бохирыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барих ажил юм. Тус ажлын нээлт есдүгээр сарын 21-нд Завхан аймагт болжээ.

Завхан аймаг одоогоор хоногт дунджаар 1,300 шоо метр цэвэр ус олборлон түгээж, 1,170 шоо метр бохир усыг татан зайлуулж, 73 хувьтай цэвэрлэж байна.

Шинээр барих цэвэрлэх байгууламж нь Биологийн цэвэрлэгээний байгууламж бөгөөд лагийг боловсруулж бордоо гаргах, бохир усыг 90 гаруй хувьтай цэвэрлэх, хүчин чадал нь гурав дахин нэмэгдэж байгальд ээлтэй, орчин үеийн агааржуулалтын системтэй, автоматжуулсан цэвэрлэх байгууламж болно гэх тооцоог албаныхан гаргажээ.

Энэхүү төслийг Монгол Улсын Засгийн газар, Польш улсын Засгийн газар хоорондын гэрээний хүрээнд талууд хамтран хэрэгжүүлж байна гэж салбар яамнаас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.