- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Дэлхий дахинд
- Нийгэм
- Соёл урлаг
- Эрүүл мэнд
- Ковид-19
LIVETV CONTENT
- Бусад категори
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв хамтран /2022.09.21/ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, чадавхжуулах” сургалтыг зохион байгууллаа.
Сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхэд бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх болон тулгардаг түгээмэл асуудлуудыг тодорхойлох, түүнийг хэрхэн даван туулж буй туршлага солилцох, боловсрол, нийгмийн халамж, хөнгөлөлт, тусламжийн талаарх мэдээлэл хүргэх зорилготой аж.
Тус уулзалт, сургалтад "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв"-д хэвтэн эмчлүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 20 гаруй эцэг, эх хамрагдсан бөгөөд хүүхдийн оношилгоо, үнэлгээ, боловсролын хүртээмжгүй байдал, хүүхэдтэй хэрхэн ажиллах, сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг өөрчлөх, арга зүйгээр хангах зэрэг өөрсдийн тулгамдаж буй асуудал, санал сэтгэгдлээ харилцан ярилцлаа.
Мөн эцэг эхчүүд ганцаарчилсан зөвлөгөө авч цаашид сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө, мэдээллийг тогтмол авч байх хүсэлтэйгээ илэрхийлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.