СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2022-09-22

IT инженерүүд сард дунджаар 5000-10000 долларын цалин авдаг

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж буй өнөө үед IT инженерүүд дэлхийн зах зээлд хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн тэргүүнд бичигдэж байна.

Программистууд дэлхийн хаана ч орон зай, цаг хугацаагаар үл хязгаарлагдан аль ч улсад ажиллах бүрэн боломжтой байдаг нь энэ салбарынхны онцлог давуу тал. Тэдний сарын дундаж цалин 5000$-10000$ байна. Уг мэргэжлийг эзэмшихэд хувь хүний сэтгэн бодох чадвар, суурь мэдлэг, мөн дээрээс нь олон улсын хэмжээнд ажиллах сонирхолтой бол гадаад хэлний мэдлэгтэй байх нь чухал чадваруудад тооцогдоно.

Мэдээлэл технологийн Эхлэл академи нь 2013 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд олон жилийн туршлага, урт хугацааны судалгаан дээр үндэслэн боловсруулсан хөтөлбөрөөр 12-оос дээш насны хүн бүрт энэ салбарт өрсөлдөхөд шаардлагатай мэдлэг, ур чадваруудыг эзэмшүүлэхийг зорин ажиллаж байна.

Суралцагчдынхаа тав тухтай орчин, сургалтын чанар хүртээмжийг нэн тэргүүнд тавьдаг тул хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж, иж бүрэн компьютерын лаборатори бүхий танхимуудад хичээллэх боломжоор бүрэн хангаж суралцагчид зөвхөн өөрөө ирэхэд л хангалттай орчныг бүрдүүлээд байгаа аж.

Тус академийн сургалтыг салбартаа тэргүүлэгч багш нар анхан шатнаас эхлэн мэргэжлийн түвшинд хүртэл 100% дадлага, практикт суурилан заадаг бөгөөд олон улсад өрсөлдөх мэргэжилтнүүдийг бэлтгэх олон улсын гуравласан хөтөлбөрийг шинээр боловсруулан анхны элсэгчид нь амжилттай суралцаж байна.

Уг хөтөлбөр нь  Англи хэл, UI/UX design, Программ хангамж гэсэн үндсэн 3 цөм хэсэгтэй ба өөрөөр хэлбэл орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн гурван мэргэжлийн ур чадварыг нэг дор эзэмшүүлэх юм байна. Дэлхийд өрсөлдөх шилдэг мэргэжилтнийг бэлтгэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг маш удаан хугацаанд судалгаа хийж, онцгой ач холбогдол өгч боловсруулсан талаар академийн удирдлага хэлсэн юм.  

Мэдээлэл технологийн Эхлэл академи нь зөвхөн программ хангамжийн чиглэлээр бус дараах хөтөлбөрүүдэд элсэлт авдаг. Үүнд:

  • Олон улсын гуравласан хөтөлбөр 1,2 жилийн анги + Notebook бэлэгтэй
  • Программ хангамж 1 жилийн анги (Promaster хөтөлбөр)
  • Программ хангамж 5 сарын анги
  • Программ хангамж 3 сарын анги  /12-16 нас/
  • Интерьер дизайн 1 жилийн анги
  • График дизайн 1 жилийн анги (Promaster хөтөлбөр)
  • График дизайн 4 сарын анги гэх мэт хөтөлбөрүүдийг салбартаа тэргүүлэх зэрэглэлийн багш нар заадгаараа давуу талтай.

Арав гаруй жилийн туршлагатай тус байгууллага амжилттай төгсөгчдөө ажлын байр болон гадаадын их, дээд сургуулиудад ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр зуучилдаг тул суралцаж буй хүн бүрт маш олон боломжийг нээж өгнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг Мэдээлэл технологийн Эхлэл академийн 8080-6801, 8919-9933 дугаар болон https://ehlel.academy/ цахим хаягаас авах боломжтой.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Намуунцэцэг
1 жилийн өмнө
202.70.37.236

нэг дор хэдэн хүн суралцах боломжтой вэ? Олуулаа хамрагдвал хөнгөлөлт байх болов уу?

Jochin
1 жилийн өмнө
66.181.161.34

Nice shvv ehle academy

Zochin
1 жилийн өмнө
66.181.161.34

Ehlel academy

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.