СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-09-21

Г.Ёндон: Уул уурхайн салбар Монгол улсын зорилгыг хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

“Уул уурхайн долоо хоног 2022” арга хэмжээ гурав дах өдрөө үргэлжилж байна. "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон "Эрдэнэт үйлдвэрийн өнөө ба ирээдүй" сэдэвт илтгэл тавилаа.

"Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон:

-Уул уурхайн салбар дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байна. Дэлхийн улс орнууд Уул уурхайн салбартай зайлшгүй хамааралтай гэдгээ хүлээн зөвшөөрч, хөгжлийн бодлого уулзалт, хуралдаан бүрд энэ тухай ярилцаж байна. Монгол улс эдийн засгийн хувьд уул уурхайгаас хамгийн их хамааралтай орны тоонд ордог. Үүний хажуугаар эрдэс баялгийн арвин нөөцтэй, геологийн потенциал хамгийн өндөртэй улсын тоонд ОХУ, Казакстан улстай зэрэгцэж байна.

. Уул уурхайн салбарын доор геологи, газрын тос, хүнд үйлдвэр бүгд явж байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Монгол улсын нэгдсэн төсвийн орлогод нүүрс, зэс гурван хувиас дээш нөлөө үзүүлдэг. Тиймээс нүүрс, зэсийн үнийг тэнцвэржүүлсэн дүнгээр тооцдог. Нүүрс, зэсийн экспортоос Монгол улсын эдийн засаг шууд хамааралтай. БНХАУ, БНЭУ, АНУ-аас бусад улс нүүрсний хэрэглээгээ үе шаттай бууруулан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. БНХАУ, БНЭУ-ын хувьд эрчим хүчийг нүүрсгүйгээр төсөөлөхөд эрт байгаа юм. Уг нөхцөл байдалд .

Монгол улс цэвэр зэсээ гадагшаа гаргаад байх бус цэвэр зэсээрээ өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хэрэгтэй. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж Үйлдвэр технологийн парк, Зэсийн баяжмал үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалт бодитой үр өгөөж нь харагдах учиртай юм гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Абка
2 жилийн өмнө
66.181.161.68

Утсан хүүхэлдэй бэлэн юман дээр туйлах нь дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.