Хоёр байтугай хуваагдаад байгаа Ардчилсан намд нэг хэсэг нь эвлэлдэн нэгдэх оролдлого явуулж байхад, нөгөө хэсэг нь С.Эрдэнийн тамга, гэрчилгээг хүчингүй болгох бүхий л аргыг шат дараатай авч хэрэгжүүлж байна.
О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намынхан УИХ дахь АН-ын бүлгээ авсан амжилт дээрээ дөрөөлөн, намын дүрэмд өөрчлөлт оруулах, намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхээ авахаар Улсын дээд шүүхэд хандаад байна.
Тодруулж хэлбэл, ЖАН-ынхан ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижирийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгүүлэх хүсэлт гаргасан ба ирэх мягмар гарагт УДШ-ийн нийт шүүгч эл хүсэлтийг хэлэлцэнэ.
Монголын хөлбөмбөгийн холбооны ЕНБД-аас Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга хэмээх өндөр дээд албан тушаалд томилогдож, улс төрд ширүүхэн орж ирсэн Ө.Шижир бол хаанаас ч харсан Х.Баттулгын хүн. Тиймдээ С.Эрдэнийн АН-ынхан өдөр тутмын сонинд “Ө.Шижирийг АН-ын даргаар тавьж, Х.Баттулга өөрөө дэд дарга болох гэж байна” хэмээн бичсэн байсан.
Нэгэнт, О.Цогтгэрэлийг ч, Х.Баттулгыг ч хүлээн авах боломжгүй гэдгээ УДШ “илэрхийлсэн” /бүртгэхгүйг нь мэдээд Х.Баттулга нэрээ татсан.Сур/ тул Ө.Шижирийг зүтгүүлж байгаагийн цаана ямар улс төр явааг таах юмгүй болчихлоо.
Улсын их хурлын 2024 оны сонгуульд Ардчилсан нам нэгдмэл оролцох нь одоогоор тодорхойгүй байгаа. С.Эрдэнэ толгойлж оролцож гэмээнэ ЖАН-ынхан түүний үйл ажиллагаанд тээг болж, улмаар дахин ялагдал хүлээх нь тодорхой. Иймд намын тамга, тэмдгийг авахын тулд сүүлийн үед хуулиар яваад амжилт олохгүй байгаа ЖАН-ыхан С.Эрдэнэ рүү улайм цайм дайрч давшлах болсон билээ.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ө.Шижирийг АН-ыг төлөөлөх хүн болгохын сацуу 2024 оны сонгуулийн өмнө парламентийн бус намуудыг нэгтгэн хэзээ ч байгаагүй том эвсэл болохыг зорьж байгаа гэсэн шум байна. Мөнхийн өрсөлдөгчид байсан “Буян” Жагаа, Үнэн ба худал намын Отгонбаатар, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Төмөрсүх нартай Х.Баттулга эвсэл болно гэсэн үг. Ингэж гэмээнэ 2004-2008 онд байгуулагдаж байсан Их эвслийн Засгийн газар бүрдэнэ гэж тооцож байгаа бололтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Женко бол ардчилагч бишээ. Тэр анх эрлийн намд хүчин зүтгээд амжилт олохгүй болохоор Элбэгдорж нарын хөлд сөгдөн сууж ардчилсан хүчний бүтцэд хавчуулагдсан. Тэндээс сайд болж дэвшээд олигтой юм хийгээгүй мөртлөө Эрдэнийг мангартуулан байж ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд ерөнхийлөгч болсон ч бас олигтой юм хийлгүй хор хутгах ажиллагааг л их хийсэн дээ. Ард олон мартаагүй бол МАН намыг тараах зарлиг гаргаж дөвчигнөсөн ,АН ыг хуваах зорилгодоо хүрээд сүйтгэж өгч байна. Намыг тараах санаачлага бүр зарлиг гаргаж байсан хүнийг. МАН ын дарга зөвлөхөөрөө авдаг сонин явдал монголд л өрнөлөө шүү дээ. Одоо тэрээр хор хутгасаар энэ янзаараа ардчилалыг устгах даалгвараа 100 хувь биелүүлэх бололтой шүү
Яг үнэн
Жонхуу бол шоронд орохгүйн тулд ардчилалтай, шударга ёс тогтсон, зарчимтай, шүүмжлэлтэй нийгмийг үгүй хийж дарангуйллын тогтолцоог сэргээгээд нэг хүнийг хахуйлдаад сууж байх зорилготой хүн. Ялаас яаж мултрах вэ гэдгээс өөр юу ч бодохгүй, бодох чадвар ч байхгүй төвд банхар.
Тийм шүү. Үнэн үнэн
Монголын нэг номерын дайсан Жонхууг хөх тэнгэр тун удахгүй таалах биз дээ.
Ebi jenko 2-yn hen ni deer ve
АН эргээд нийлэхэд нэг л новш, урвагч, хулгайч саад болж байгаа. Тэр хүн хог бол Жэнко Баттулга. Одоо болсоон Жэнко улсаа намаа хорлож дууссан бол шорондоо ор!
horchin hezeed horchin bn , odoohondoo mungu bugdiig diilj bn, harin uunii daraa ulsiin mungu haashaa yvah ve?
Бөөн бөөн троллууд ццццц
Yag odoo ardchilagch bolj jujiglej baigaa buh humuus bol ardchilagch nar bish zugeer l shorond I rchilgui ylgui uldeh gej argaa barsan aluurch hulgaich nariin suulchiin horogdoh gazar ni AN -n bair ardchilalagch geh dur esgelt uur yuch bish
АН зүгээр л Элбэгдорж, Эрдэнэ хоёроосоо сал. Тэгээд л 24 онд хүчтэй сөрөг хүчин болно. Эсвэл сонгуульд ялна. Энэ хоёрыг хөөчихөж чаддаггүй юмуу
Баттулга Эрдэнэ хоёргүй АН д элсэнээ