СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалын хууль зөрчиж буй үйлдлийг шалгуулахаар АТГ-т хандлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалын хууль зөрчиж буй үйлдлийн талаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИХТ Х.Отгонбат мэдээлэл өглөө.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Х.Отгонбат:

-2021 оны наймдугаар сарын 30-ны өдөр томилогдсон Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалын хууль бүс үйлдлийн талаар АТГ-т өргөдөл гаргалаа. Архангай аймагт Ашигт малтмалын лиценз хууль бусаар олгодог. Ашигт малтмалын лицензийг олгохдоо тодорхой ААН, иргэнд давуу байдал үүсгэж олгодог жишиг Архангай аймагт тогтсон.

2016-2020 онд Архангай аймгийн Цэнхэр сумын Алтны уурхайн лицензийг тухайн үеийн удирдлагууд хууль зөрчин, хуурамч тогтоол үүлдэх замаар олгосон явдал гарч байсан. Энэ явдал одоогийн Засаг дарга М.Батжаргалыг томилогдсоноос хойш дахин давтагдаж байна.

Цахир суманд 365га талбайг "Нобел Энержи" уул уурхайн компанид хууль зөрчин олгосон тухай асуудлыг онцолж байна. 2021 оны арванэгдүгээр сарын 8-ны өдөр иргэн М.Чимэддорж гэх хүний нэр дээр 2015 онд байгуулагдсан Нобел Энержи ХХК шилжин очсон. Улмаар 12 дугаар сарын 28-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газраас Аймгийн Засаг даргад дүгнэлт хүргүүлсэн байдаг. ИТХ-ын тэргүүлэгчид огт хуралдаагүй байхад тус хурлын дарга н.Баатарчулуун утсаар тэргүүлэгчдэд дэмжих санал хүргүүлсэн байдаг. Ингээд хуурамчаар ИТХ-аар дэмжигдсэн хэмээн хуурамч тогтоол үйлдсэн. .

Архангай аймгийн Засаг дарга, Цахир сумын Засаг дарга Д.Галбаатар, сумын иргэдийн хурлын дарга нар Нобел Энержи ХХК-ийн ашиг сонирхолд үйлчилсэн. Өнөөдрийг хүртэл энэ асуудал бүрэн эцэслэгдэж шийдэгдээгүй байгаа учир АТГ-т хандаж байна.

Мөн Архангай аймгийн Төвд худалдааны гудмын хойно Цахир сумаас сонгогдсон төлөөлөгч Р.Нямдоржийн эхнэрийн нэр дээр байх газраас хэтрүүлж нийтийн эзэмшлийн талбайд барилга барьж байна. Энэ мэтчилэн Засаг дарга албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.