СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-20

Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар нар тамгатай сайд нар болов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа өнгөрсөн сард томилсон. Тэгвэл өнөөдөр Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ нар тамга тэмдгээ гардан авчээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Жамъянхорлоогийн Сүхбаатар

- 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн.
- 47 настай
- Эхнэрийн хамт амьдардаг.

Боловсрол:
- 1993 онд Дархан хотын 10 жилийн 3 дугаар сургууль, 1997 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1997-1999 онд УИХ-ын гишүүний орон тооны ажилтан, 1999-2001 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд хуулийн бодлогын зөвлөх, 1997-2005 онд Улаанбаатар “Эрдэм дээд” сургуульд захиргааны эрх зүйн багш, ахлах багш, 2001-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн-нарийн бичгийн дарга, 2006-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2010-2012 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2012-2013 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн-нарийн бичгийн дарга, 2016 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2019-2020 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх, 2020 оноос УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд даргаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаалд томилох үндэслэл:
Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх эрхзүйн орчин бүрдүүлэх, нэгдсэн бодлого тодорхойлох, нийслэл Улаанбаатар хотын нэгдсэн стандартыг боловсруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, дагуул хотуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

- 1964 онд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн.
- 58 настай
- Эхнэрийн хамт амьдардаг.

Боловсрол:
- 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн сургууль, 1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль, 2000 онд Монгол Улсын их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр, Боловсролын доктор зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1983-2000 онд Биеийн тамир, спортын “Хүч” нийгэмлэгийн тамирчин, ахлах дасгалжуулагч, орлогч дарга, дарга,
- 1999 онд “Аварга” дээд сургуулийн захирал,
- 2004 оноос Их Хурлын гишүүн,
- 2009-2010 онд Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга,
- 2016-2017 онд Засгийн газрын гишүүн - Батлан хамгаалахын сайд,
- 2018-2020 онд Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дарга, 2020 оноос Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдын албан тушаалд томилох үндэслэл:
Монгол Улсад олимпизм, спорт, нийтийн биеийн тамир, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, 2024 оны Парисын Олимп болон тив, олон улс, дэлхийн аваргын тэмцээнд оролцох Монгол тамирчдын бэлтгэлийг хангах ажилд томоохон хувь нэмэр оруулна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.