СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-09-20

Г.Ёндон: Уурхай руу орсон хүний тоо, уурхайгаас гарч ирж буй хүний тоо үргэлж тэнцүү байх ёстой

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг, тэргүүлэх салбар болж хөгжиж байгаа уул уурхайн салбарын түүхэн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Mongolian Mining week 2022” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Оюу толгой” ХХК-тай хамтран зохион байгуулж байна. 

Монгол Улсад анх удаа эрдэс баялгийн салбарынхан долоо хоногийн турш чуулж, Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхийн тулд уул уурхайн салбарыг идэвхжүүлж, гаднын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, Монгол Улсын Засгийн газрын бодлогод хүч нэмэх, хөшүүрэг болох боломжуудыг эрэлхийлэхээр цуглаад байгаа нь энэ юм.  

Долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд "Монгол Улсын уул уурхайн салбар 100 жил" сэдэвт Засгийн газрын цаг, "Нэн тэргүүнд аюулгүй байдал" бага хурал, "Mongolia mining 2022" хөрөнгө оруулалтын форум, "EDTalk-Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд" бага хурал, "Гүний уурхайн симпозиум", "Үүсмэл ордын ашиглалт" онол практикийн бага хурал, "Орон нутаг ба иргэдийн оролцоо" бага хурал, "Үйлдвэржилтийн төлөвлөлт"онол практикийн бага хурал, Степ арена дахь "Монголд үйлдвэрлэв" ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн гээд олон төрлийн цогц арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон "Нэн тэргүүнд аюулгүй байдал-2022" бага хурлын нээлтэд оролцож, хэлсэн үгэндээ:

-“Монгол улсад орчин цагийн Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хөдөлмөрийн хүний амь нас, аюулгүй байдалд анхаарч нийгмийн түншлэлийн оролцогч болон сонирхогч талууд тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Нэн түрүүнд ХАБ-2022” бага хурлыг өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байгаад бид бүгд талархалтай хандаж байна.

Safety first буюу Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг нь дээд удирдлага үлгэрлэн манлайлж, үүрэг амлалт авдаг Дэлхий нийтийн сайн жишиг байдаг.

Монгол орны өнөөгийн амаргүй нөхцөл байдлыг ойлгох, хүнд хэцүү үед ч баялаг бүтээгч хөдөлмөрийн хүний амь нас, аюулгүй байдал анхаарлын төвд байгааг оролцогч болон сонирхогч талуудад нэгдмэл ойлголт өгөх зорилгоор “Нэн түрүүнд ХАБ-2022” бага хурал 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд эхний үе шатад нийт таван салбарын бага хурлыг зохион байгуулж байна.

Энэ үеэр тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, дараагийн үе шатад салбаруудын асуудлыг нэгтгэн хэлэлцэж, Эрдэнэт хотод зохион байгуулагдах сүүлийн үе шатны “Нэн түрүүнд ХАБ-2022” Чуулга уулзалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, Зохистой хөдөлмөрийн үндэс болсон Эрүүл, аюулгүй ажлын байрны төлөөх нийгмийн түншлэлийн 3 тал ХЭМАБ-ын тулгамдсан асуудлаар шаардлагатай өндөр дээд түвшний шийдвэр гаргуулахад зорьж байна.

Монгол орны өнөөгийн амаргүй нөхцөл байдлыг ойлгох, хүнд хэцүү үед ч баялаг бүтээгч хөдөлмөрийн хүний амь нас, аюулгүй байдал анхаарлын төвд байгааг оролцогч болон сонирхогч талуудад нэгдмэл ойлголт өгөхөд “Нэн түрүүнд ХАБ-2022” Бага хурлын ач холбогдол байх болно.

Энэ өдрүүдэд зохион байгуулагдаж буй бага хуралд олон илтгэл, хэлэлцүүлэг явагдах бөгөөд олон сайн туршлагуудыг хоорондоо солилцож, ажил хэрэгч шийдлүүдийг гаргана гэдэгт итгэлтэй байна.

Уурхай руу орсон хүний тоо, уурхайгаас гарч ирж буй хүний тоо үргэлж тэнцүү байх ёстой. Ээлжинд даалгавар авч гарсан хүний тоо ээлжээс буусан хүний тоо үргэлж тэнцүү байхын төлөө бүгдээрээ хамтдаа зорилго, шийдвэрээ илүү тодорхой болгоё” хэмээсэн юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон үүрэгт ажлаа хүлээн авсан даруйдаа, Уурхайчин хамт олондоо хандан, “максимум, зеро, минимум” гэсэн гурван зарчмыг баримтлан ажиллахаа хэлсэн. Хөдөлмөрийн бүтээмж, ашиг орлого ӨНДӨР, мөн өртөг, зардал, шаардлагагүй зарцуулалтууд хамгийн БАГА байх ёстой.

Харин ямар ч уулын ажлын доголдол, уурхайчдын амь нас, эрүүл мэндтэй холбоотой аваар осол ТЭГ байх ёстой. Энэ бол хамгийн чухал үзүүлэлт, гэдгийг онцолсон юм.   

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.58

Уг нь ХАБЭн маш том хууль дүрэм журам байгаа штээ. Даанч манай дарга нар тоохгүй штээ. Зарцуулах мөнгийн нэмэх хэрэгтэй штээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.