"Ковид-19" цар тахлын төгсгөл ойрхон байгаа ч тайвшрах болоогүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ.
Тус байгууллагын тэргүүн, доктор Тедрос Адханом Гебрейюс өнгөрөгч лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн коронавирусээс үүдэлтэй нас баралтын тоо 2020 оны гуравдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт байсан. Цар тахлын төгсгөл хараахан ирээгүй ч ойрхон харагдаж байна. Гэхдээ барианы шугам харагдаж байхад гүйхээ больж болохгүй. Харин ч илүү шаргуу зүтгэж, бүх хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэх ёстой. Хэрэв бид энэ боломжийг яг одоо ашиглахгүй бол илүү олон хувилбар дэгдэж, нас баралт нэмэгдэн, улам тодорхойгүй байдал бий болох эрсдэлтэй" гэж анхааруулсан байна.
Энэ оны эхний найман сарын хугацаанд "Ковид-19"-ийн улмаас нэг сая гаруй хүн нас барсан бөгөөд уг цар тахал нь "дэлхий дахины цочмог онцгой байдал" хэвээр байгааг эрүүл мэндийн мэргэжилтнүүд онцолсон юм. Гэхдээ коронавирусийн эсрэг вакцины ачаар 2021 онд 19.8 сая хүнийг нас барахаас сэргийлсэн гэж ДЭМБ тооцоолжээ. Мөн одоог хүртэл дэлхий даяар вакцины 12 тэрбум тунг түгээгээд байгаа аж.
ДЭМБ-ын зүгээс дэлхийн бүх Засгийн газрын хэрэгжүүлэх ёстой гол арга хэмжээнүүдийг тодорхойлсон зургаан бодлогыг мөн танилцуулсан байна. Уг баримт бичигт шинжилгээ, вакцинжуулалт, өвчнийг эмчлэх шилдэг туршлага, эрүүл мэндийн байгууллагуудад халдварыг хэрхэн хянах, ташаа мэдээлэл түгээхээс урьдчилан сэргийлэх болон олон нийтийн оролцооны талаар зааварчилгааг багтаажээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авах уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд 500,000 доллар өгөх болно. Намайг Доктор GIAAN BAHl гэдэг бөгөөд би ПАРК HOSPITAL-ийн мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд, тохирох донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Япон. Хэрэв та бөөр, эрхтэн худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнтэй имэйлээр холбоо барина уу. Имэйл: phospital800@gmail.com Ямар програмын дугаар: +1 (850) 813-6401 Telegram: Хүндэтгэсэн Доктор GIAAN BAHL (АДМИН) ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДАРГА.