Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.09.14/ болов.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Олон Улсын нисэх буудлаар ажиллаж байсан Буянт-Ухаа цогцолбор маань цаашдаа нисэх буудлын бүрэн зориулалтаар ажиллах боломжгүй болсон. Шинэ нисэх буудал ашиглалтад орсонтой холбогдуулж Японы Мицүбиши группийн концессийн гэрээгээр хүлээж байгаа үүрэгт Монгол Улс Буянт-Ухаа цогцолборыг нисэх буудлын чиглэлээр ашиглах боломжгүй болсон.
Гэхдээ шаардлагатай тохиолдолд нөөц нисэх буудлын зориулалтаар ашиглах боломжтой нь нээлттэй.
Нисэх буудлыг цаашдаа нөөц нисэх буудлын зориулалтаар ашиглахын тулд жилдээ 10 тэрбум төгрөгийн урсгал зардлыг төрөөс гаргах нөхцөл байдал үүссэн
Нөгөө талаасаа 21 000 мкв талбай бүхий Буянт-Ухаа цогцолборын нөөц нисэх буудалд зориулагдсан талбай нь 10 000 мкв. Үндсэндээ цаана нь 11 000 мкв талбай ашиглалтгүй байх нөхцөл үүссэн учраас төр үр бүтээлтэй ашиглах ёстой.
Иймд Буянт-Ухаа цогцолборыг Цахим хөгжил, харилцаа холбооны салбар буюу технологийн салбарыг хөгжүүлэх, старт-ап бизнесийг дэмжих чиглэлээр ашиглахаар боллоо. Мөн нийгмийн дэд бүтцүүд болох тэнд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг бий болгох чиглэл дээр төр анхаарлаа хандуулж ажиллана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.