СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хархорин дахь хорих ангийн хүмүүжигч нас баржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Өвөрхангай аймгийн Хархорин сумд байрлах, ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 423 дугаар ангиас наймдугаар сарын 8-нд хоёр хүмүүжигч оргосон. Тэднийг олж саатуулах гэж хууль сахиулагчид сар шахам эрэн сурвалжилж, хээр хонож, үзлэг нэгжлэг ч хийж байсан билээ.

Тэгвэл дээрх хорих ангид хүмүүжиж байсан хүн уржигдар нас баржээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр энэ сарын 12-ны 12.00 цагийн үед 61 настай Б гэх хүн биедээ ил харагдах гэмтэл, шархгүйгээр нас барсан гэнэ.

Сонгинохайрхан дүүрэгт оршин суух бүртгэлтэй тэрбээр 2018 онд 13 жил хорих ял шийтгүүлээд дөрвөн жил гаруйн хугацаанд ял эдэлж байсан нэгэн гэнэ. Өвчний учраас амиа алдсан уу, өөр шалтгаан байв уу гэдгийг тогтоохын тулд уг хэргийг шалгаж байгаа Хархорины Цагдаагийн хэлтсийн ажилтнууд шүүх эмнэлгийн шинжээчдээр нарийвчилсан дүгнэлт гаргуулахаар хандсан байна.

Ташрамд дурдахад, Хархорин дахь ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 423 дугаар ангиас оргосон А.Мөнхбатыг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын нутгаас, Г.Сумъяабазарыг 9-ний 20.00 цагийн үед Баянхонгорын Галуут сумаас олж саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж, замдаа ямар гэмт хэрэг үйлдсэнийг тогтоохоор байцааж буй юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.185.213

Сая оргоод баригдсан хоёр хүнийг битгий их зовоогоорой тэд бас л хүн шүү эрх чөлөөрүү л тэмүүлсэн нь мэдээж

Аагий
2 жилийн өмнө
124.158.66.109

За хуцаа чи

Зочин
2 жилийн өмнө
192.82.86.24

50 гарантай хүн юу хийсэн гэж 18 жил сонсов 50тэрбум шаасан пизда торгуулиад өнгарж байхд

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.88

Хоригдогчдыг тугалын байр гэх улаан зураас дотор өдөржин суулгадаг болсон нь залхаан цээрлүүлэлт болж амьдаар нь эрүүл мэндийг хохироож хөдөлгөөний хомсдолд оруулж алдаг болсон шүү!

Зочин
2 жилийн өмнө
64.119.26.200

hviten baishind nar salhi vzehgvi ymar l olig baiv gj dee...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.