Армени, Азербайжан улсуудын хил дээрх цэргүүд дахин мөргөлдсөн бөгөөд хэдэн албан хаагч амь үрэгдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Маргаантай бүс нутаг болох Нагорно-Карабахын төлөөх дайн 2020 онд дууссанаас хойш хоёр талын зөрчил мөргөлдөөн үргэлжилж, ОХУ-ын дэмжлэгтэйгээр гал зогсоох энхийн хэлэлцээр байгуулаад байсан ч нөхцөл байдал ийнхүү эргэн хурцаджээ.
Энэ удаагийн мөргөлдөөнд талууд бие биеэ буруутгаж байна. Арменийн Батлан хамгаалах яам "Азербайжаны тал мягмар гаргийн шөнийн 00:05 цагт Горис, Сок, Жермук хотууд дахь манай цэргийн байрлалын эсрэг эрчимтэй довтолгоо эхлүүлсэн. Тэд нисгэгчгүй онгоц, түүнчлэн их буу, том калибрын галт зэвсэг ашигласан ба Арменийн зэвсэгт хүчин зохих хэмжээний хариу арга хэмжээ авсан" гэж мэдэгдсэн юм.
Харин Азербайжаны Батлан хамгаалах яамны мэдэгдэлд "Арменийн цэргүүд хилийн Дашкесан, Келбажар, Лачин дүүргийн ойролцоо томоохон халдага гүйцэтгэж, манай цэргийн албан хаагчид амь үрэгдсэн" хэмээсэн ч тодорхой тоо дурдаагүй байна.
Тэгвэл АНУ-ын зүгээс тус мөргөлдөөнд гүнээ санаа зовж буйгаа илэрхийлсэн бөгөөд тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен "Хоёр улсын зөрчилдөөнийг байлдааны аргаар шийдвэрлэх боломжгүйг бид аль эртнээс онцолсоор ирсэн. Одоо энэхүү цэргийн мөргөлдөөнийг нэн даруй зогсоохыг уриалж байна" хэмээжээ.
Эх сурвалж: AL JAZEERA
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүсийн хувьд та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээр байгаа тул хагалгаанд орохоос өмнө бид мөнгөний талыг нь төлдөг гэдгийг санаарай. Тиймээс [fortis.hospital.in@gmail.com хаягаар холбогдоно уу. ) хэрэв та бөөрөө зарж, эрүүл байхыг хүсч байвал