СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австралид "Ажиллах болон амрах" визээр зорчих иргэдийн тоог ирэх онд нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смитийг есдүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ онд тохиож буй Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн мэндийг дэвшүүлж, Монгол Улсын Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш болох Австрали Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтаар өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.

Талууд хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Мөн энэ онд байгуулсан Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлснийг талууд сайшаан тэмдэглэж,

Хоёр талын төдийгүй олон талт хамтын ажиллагааны уламжлалыг үргэлжлүүлэн олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хүчин чармайлт гаргаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаа онцоллоо.

Элчин сайд К.Смит Монгол Улсад томилогдон ажиллах хугацаандаа Монгол, Австралийн харилцааг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын хэлхээ холбоог эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлжээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
1 жилийн өмнө
103.26.193.83

mongol halh atman ged neg medrel bandi ooroo ter uuchure pengshuni jura hidgein bile shu shoornd hamgin obgor atman uuchure epngshun jur ahigel suuhin baihim bilee.

irgenleg
1 жилийн өмнө
103.26.193.83

mongol atman shoorngin atman 2 ih hamtran ajilad ter uuchure pengshuni juran shoornd oorsdo higel suudag baihgui yu.

mojogo
1 жилийн өмнө
103.26.193.83

mongol halh atman ter uuchure pensghuni hiigel jostoin bilee.

zochin
1 жилийн өмнө
103.26.193.83

mongol halh atamn ged neg bandi ter l ene reket tatabar huraj idejigan imel bolhro ter halh atman gedeg humuus shorondo uchure higel subal.

bayanmonh
1 жилийн өмнө
122.201.19.230

Yaj bvrtgvvleh we

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.