СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-12

Иргэн Б.Цэгмэд: Би сая Шар хадны эмнэлэгт бүтэн өдөр хоригдлоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр байдаг.

Энэ жилийн хүндэтгэлийн өдрөөр /2022.09.10/ Ардчилсан намын гишүүд дэмжигчид Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Энэ үеэр иргэн Б.Цэгмэд дараах зүйлийг ярьжээ.

Тэрбээр, Миний бие Дорноговь аймгийн Улаанбадрах сумын зарим айл өрхийн мал, ураны цацрагийн хордлогын улмаас “мутацид” орж зургаан хөлтэй ямаа, ишиг хурга олширсон. Тэдгээр баримтуудыг сэтгүүлчдэд дэлгэж, бодит үнэнийг харуулсныхаа төлөө хилс хэрэгт гүтгэгдээд байна. Би сая Шар хадны эмнэлэгт 24 цаг, бүтэн өдрийн турш хоригдлоо. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд өглөө 9 цагт намайг хуурч авчирч байгаад хорьчихсон. Эрүүгийн цагдаагийн газарт мэдүүлэг өг гэсэн дуудах хуудас ирсэн. Тэр хуудсын дагуу намайг гавлаад, машинд ачаад Шархаданд аваачсан. Өдөржин хорьсон. Би чонон хөрвөсийн харшилтай. Амьсгалын зам бөглөрч хүндэрсэн тул СХД-ийн Эрүүл мэндийн төвд хэвтлээ. 

Монголын өрх бүрийг дайрсан хэлмэгдүүлэлтийн хар шуургыг бид мартсан байна. Гэтэл энэ шинэ цагийн хэлмэгдүүлэлт дахин ирж байгааг сануулах хэрэгтэй байна. Иймд би үзэл бодлоо илэрхийлэхээр гарч ирлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bataa
2 жилийн өмнө
202.55.188.120

ene chine estoi eruul bish shantaachin gulug shdee zuw buuljis hurmeer shantaachin gulug duu

irgen
2 жилийн өмнө
122.201.22.214

haha yumtai n yumtai yum bilee? ajil hiij hool olj chahdagui. ovchinoo il gargaj hool olj idej bgaa

ЗОЧИН
2 жилийн өмнө
43.228.129.4

МАШИНТАЙ ЖАГСААЛЫН ЦЭГМЭД ГЭГЧ. ХООЛОЙНЫ БИЧЛЭГ ЯВАА БСАН БИЗ ДЭЭ. ИНГЭЖ ИНГЭЖ ХЭЛБЭЛ ХҮРЭЛСҮХ ЧАЦГА АЛДАНА ЭНЭ ТЭР ГЭЭД Л ..ШАНТААЖЧИН, МАШИНТАЙ ЖАГСААЛ ХИЙЖ БСАН ХОЖИМ УЛТ ТӨРЧ БОЛ ГИШҮҮН БОЛНО ГЭ БОДДОГ БАЙХАА... ҮСЭЭ ХУСУУЛЖ ШОУ ХИЙГЭД БСАН..... СЭМТ ЧИНЬ САЙН ЭМЧИЛГЭЭТЭЙ ШҮҮ ДЭЭ .. ЮУНДАА ЗУГТААВ.. ХОРДЛОГОО ТАЙЛУУЛАХГҮЙ

Цандат
2 жилийн өмнө
66.181.179.67

Доор цагдаагийн хэлтсүүдийн хаягаар их орж иржээ. Захиалгаар хүн эхлүүлсэн бол хэзээ нэгэн цагт өөрсдөө ял авнаа

ЭМЧ
2 жилийн өмнө
64.119.17.4

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ ЭСЭХИЙГ БҮХЭЛ БҮТЭН ШИНЖЭЭЧИЙН БАГ ГАРГАЖ ТОМИЛОН ТОГТООЛГОХ ЁСТОЙ ! МОНГОЛД ГАДНАХИ ЦАРАЙ ТӨРХ ӨМСЧ ЭДЭЛЖ ЯВАА НЬ ЭРҮҮЛ МЭТ БОЛОВЧ СЭТГЭЦИЙН ХУРЦ ХЭЛБЭРИЙН ЭМГЭГТЭЙ ЭР ЭМ ХҮМҮҮС ОЛШИРСОН ! ТЭД ҮНЭН ЮМ ЯРЬЖ БУЙ МЭТ БОЛОВЧ АЧИР ДЭЭРЭЭ ШИЗОФРЕНИ Г.М СЭТГЭЦИЙН ХУРЦ , АРХАГ ЭМГЭГТЭЙ ГАЛЗУУРАХАД ГАНЦ ХУРУУ ДУТУУ БОЛЧИХСОН БАЙДАГ. ЭДГЭЖ ЭРҮҮЛЖИХЭД Ч НАЙДВАР ТУН БАГА !

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.97

Энэ хэлмэгдүүлэлт хаа сайгүй эхэлсэн ийм явдалууд газар авч б.на зарим газруудад гарч хүмүүс хохирч б.на.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.