СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-09-12

21 аймгийн 200 суманд хүчилтөрөгчийн баллон, дагалдах хэрэгсэл өгөв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Хүүхдийг Ивээх Сан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархварзүйн хяналтыг дэмжих нь” төслийг АНУ-ын FHI 360 (Family Health International) байгууллагатай хамтран 2022 оны эхнээс хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, халдварыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд Монгол орон даяар “Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд КОВИД-19 халдварын тохиолдлуудын эмнэлзүйн тусламж үйлчилгээг удирдахуй, Хүчилтөрөгч эмчилгээ” сургалтыг 2022 оны 6-9 дүгээр сард зохион байгуулж, бүх сумын эмч, сувилагч нарыг хамрууллаа.

Уг сургалтын хаалтын арга хэмжээ Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Хурлын танхимд 2022 оны 9 дүгээр сарын 9-нд боллоо.

Энэ үеэр мөн хүчилтөрөгчийн баллон, дагалдах хэрэгслийн дээжийг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэж өгөв. Уг төслөөр анхан шатны эрүүл мэндийн байгууллагын түвшинд хүчилтөрөгч эмчилгээний чадавхийг үнэлэн Эрүүл мэндийн яамтай зөвлөлдөж, сонгогдсон нийт 200 суманд хүчилтөрөгчийн баллон, дагалдах хэрэгслийг хандивлаж байна.

Ингэснээр хөдөө орон нутгийн алсагдсан эрүүл мэндийн байгууллагууд коронавируст халдварын үеийн болон бусад эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, мэс заслын тусламж үйлчилгээнд төдийгүй хүнд өвчтнүүдийг дараагийн шатлалын эмнэлэгт зөөвөрлөхдөө илүү цэвэр хүчилтөрөгчийг баллоноор хэрэглэх боломжийг хүртээмжтэй болгоход дэмжлэг болох юм.

Хүүхдийг Ивээх Сангийн Менежер, Суурин Төлөөлөгч Л.Баян-Алтай арга хэмжээг нээж, хэлсэн үгэндээ:

-Сумын эмнэлгүүд хүчилтөрөгчийн баллон, дагалдах хэрэгсэл хүлээж авснаар хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд найдвартай, цэвэр хүчилтөрөгчийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд чанар, хүрээмжтэй, аюулгүй байдлыг хангаж ашиглах боломж бүрдэж байгааг хэлэхэд таатай байна хэмээв6

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Сургалтууд их үр дүнтэй болсон хэмээн үнэлж байна. Учир нь хамгийн эрсдэлтэй хэсэг буюу анхан шатны байгууллага дээр төсөл хэрэгжсэн. Хүчилтөрөгчийн баллон, дагалдах хэрэгсэлийг 200 суманд өгч байна. Энэ бол эрүүл мэндийн салбарт цаг үеэ олсон тусламж, дэмжлэг юм гэв.

Ёслолд оролцсон АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Монгол дахь захирал Томас Крехан:

-Үндэсний хэмжээний сургалт явуулж, 200 суманд хүчилтөрөгчийн 800 гаруй баллон, дагалдах хэрэгсэлүүд гардуулж байгаа нь АНУ-ын Засгийн газраас Монгол Улсын КОВИД-19-ийн эсрэг хүчин чармайлтыг дэмжиж байгаа үйл ажиллагааны нэг тод жишээ юм. Өнөөдрийн байдлаар гэж хэллээ.

Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны удирдлагууд, АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн-цэргийн харилцааг дэмжих нэгжийн эмнэлгийн тусламжийн зөвлөх Оустин Льюс, Марк Абрахан нар, АНУ-ын Олон улсын Хөгжлийн Агентлагийн Монгол дахь дэд захирал Стивен Винкатес, Эрүүл мэндийн төслийн зөвлөх багш нар, Төв аймгийн Эрүүл мэндийн газар, сумдын эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар, Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнууд оролцсон.

Сургалтад оролцсон Төв аймгийн Бүрэн сумын Эрүүл мэндийн төвийн статистикч эмч Н.Отгонжаргал:

-Өмнө нь ийм төрлийн сургалтад хамрагдаж байгаагүй. Энэ сургалт анхан шатны эрүүл мэндийн байгууллага КОВИД-19-ын тусламж үйлчилгээг чанартай хүргэхэд дөхөм болох юм байна. Сургалтын үеэр багаар ажиллахад үр дүнтэй, хүмүүсдээ сайн хүрч, илүү ойлгомжтой болж байна. Сургалт агуулга сайтай, хэрэгцээтэй байлаа хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“Анхан шатны эрүүл мэндийн тогтолцоонд Ковид-19 халдварын тохиолдлуудын эмнэлзүйн тусламж үйлчилгээг удирдахуй, Хүчилтөрөгч эмчилгээ” сургалт Улаанбаатар хот болон 18 аймгийн төвд нийт 21 аймгийн бүх сумын эмч нарыг хамруулан, орон даяар явагдсан юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Dr Giaan Bahl
1 жилийн өмнө
102.88.35.175

Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авах уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр ​​зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд 500,000 доллар өгөх болно. Намайг Доктор GIAAN BAHl гэдэг бөгөөд би ПАРК HOSPITAL-ийн мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд, тохирох донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Япон. Хэрэв та бөөр, эрхтэн худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнтэй имэйлээр холбоо барина уу. Имэйл: phospital800@gmail.com Ямар програмын дугаар: +1 (850) 813-6401 Telegram: Хүндэтгэсэн Доктор GIAAN BAHL (АДМИН) ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДАРГА.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.