Энэ долоо хоногийн /2022.09.12-18/ өрнийн зурхайг хүргэж байна.
Буруу зүйлд өөрийгөө өөгшүүлэх нь аливааг гүйцэтгэх зориг тэмүүллийг тань дарж боломжийг үгүй хийдэг. Энэ долоо хоногт оюуны өндөр ачаалалтай ажиллаж магадгүй. Санхүүгийн байдал амаргүй байна. Таны зардал өссөөр байх төлөвтэй байна. Ажил дээрээ завгүй хуваарьтай өдрүүдийг өнгөрөөнө. Хэчнээн их ажил байсан ч хойшлуулахаас зайлсхий. Эс тэгвээс хожим нь асуудал гарна. Эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалтаас зайлсхий. Мөн аливаа мөрийтэй тоглоомд оролцохгүй байхыг зөвлөе. Ганц бие хүмүүст тааламжит шинэ харилцаа үүсч магадгүй. Оуютнууд хичээл сургуульдаа гол анхаарлаа хандуул. Нойр хоолоо зөв зохицуул. Ялангуяа ходоодтой холбоотой асуудал үүсэх вий, анхаараарай.
Энэ долоо хоногт та шинэ зүйл сонирхож, өөрийгөө шинээр нээж, сониучхан байх нь. Ирээдүйн карьераа баталгаажуулахын тулд одоо байгаа авъяас чадвараа улам илүү хөгжүүлэхийг зорь. Таны ухаан санаа энэ долоо хоногт онцгой цэцэн цэлмэг, шаардлагатай үед зөв шийдвэр гаргахад бэлэн байна. Орон сууцандаа засвар хийхэд тохиромжтой цаг. Бизнес эрхлэгчид шинэ төрлийн бараа, үйлчилгээ гаргахад мөн тохиромжтой. Эцэг эхийнхээ эрүүл мэндэд санаа тавихыг зөвлөж байна. Хайртай хосуудын харилцаа эерэг, аз жаргалтай байна. Хүүхдүүд тань таныг гайхшруулж, баярлуулна. Арьсны халдвараас болгоомжил.
Ихрүүд энэ долоо хоногт нэлээн завгүй байх нь. Танд маш олон боломж зэрэг зэрэг гарч ирж, хэд хэдэн хувилбарыг нэгэн зэрэг туршиж үзэх шаардлагатай болно. Урт хугацаандаа ашигтай ажлын шинэ санал ирж магадгүй. Бизнес эрхлэгчид шинэ гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна. Ажлын шугамаар ойрхон зуур аялаад ирж магадгүй. Санхүүгийн байдал сайн байна. Та орлого зарлагаа зөв зохицуулж чадна. Ах дүүстэйгээ үе үе үл ойлголцож, харилцаандаа сэв суулгаж болзошгүй. Асуудлаас урьдчилан сэргийлэхийн тулд тэдэнтэй холбоотой амьдарч, илэн далангүй ярилц. Оуютнуудад хүндхэн долоо хоног байна.
Энэ долоо хоногт та ажилдаа сэтгэл хангалуун байж, бүх зүйлд талархах сэтгэлтэй байна. Санхүүгийн амьдрал ч тогтворжиж, сүүлийн үед хийсэн хөрөнгө оруулалт тань үр дүнгээ үзүүлнэ. Оюутнууд хий дэмий сэтгэл түгшиж, төөрөлдсөнөөр анхаарал төвлөрөл муудах магадлалтай. Тиймээс илүү шаргуу хичээллэхийг зөвлөж байна. Урлаг соёлын салбарт ажилладаг хүмүүс хичээл зүтгэлээ үнэлүүлнэ. Хэрэв та гэр бүлийн асуудалтай байгаа бол энэ долоо хоногт бага багаар бүх зүйл сайхан болно. Ганц бие хүмүүс онцгой нэгнээ олно. Эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягийг баримтал. Ялангуяа алхах нь таны эрүүл мэндэд нэн тустай байна.
Зорилгоо биелүүлэхийн тулд та энэ долоо хоногт гайхалтай шаргуу ажиллана. Та хааяа өөртөө эргэлзэж магадгүй. Гэхдээ энэ долоо хоногт орлого нэмэгдүүлэх олон сайхан боломж гарч ирнэ. Ойр дотны хүмүүсийнхээ тусламжтайгаар шинэ ажилд орох магадлалтай байна. Зардал тань өсч магадгүй тул мөнгөө хэмнэхийг зөвлөе. Гэр бүлийн амьдрал тогтуун тайван байна. Харилцаагаа унагааж, стресстэхгүйн тулд хайртай хүнтэйгээ чанартай цагийг өнгөрөө. Хоёр талын ар гэрийн асуудлаас болж хосууд үл ойлголцож магадгүй. Ходоодны өвчин үүсч болзошгүй тул эрүүл мэнддээ анхаар.
Энэ долоо хоног ажлын амжилт бүтээл дүүрэн байна. Санхүүгийн ашиг боломжийн байж, зардлаа хяналтандаа байлгаж чадна. Өрсөлдөөнөөс нэг алхам түрүүлэхийн тулд тодорхой чиглэлд ур чадвараа хөгжүүлэхийг зөвлөе. Оюутнууд эрдэм шинжилгээний ажилдаа анхаарвал амжилтаа ахиулж чадна. Та нарын зарим нь шинэ романтик харилцаатай учрана. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд энэ долоо хоног амгалан тайван байна. Гэр бүлийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үл ойлголцол гарч болзошгүй. Асуудлыг болгоомжтой авч үзэж, тайван замаар шийдэхийг зөвлөж байна. Эрүүл мэнддээ анхаарах цаг болжээ. Энэ долоо хоногт иж бүрэн үзлэгт хамрагдахыг зөвлөе.
Энэ долоо хоногт хүсэл зорилгоо бодит ажил хэрэг болгох боломж гарна. Мөнгөтэй холбоотой асуудал гарахгүй бөгөөд зарцуулалт таны хяналт доор байна. Шаардлагатай үед урам хайрлах сайхан найзууд танд олон байдаг юм байна. Ойр дотны хүмүүсийн дэмжлэг, мэргэн ухаан таны амжилтад чухал нөлөө үзүүлнэ. Гадаадад аялах боломж гарна. Байраа засахаар төлөвлөж байсан бол одоо л тохиромжтой цаг нь шүү. Хайртай хүнтэйгээ үл ойлголцож, хэсэг хугацаанд холбоо харилцаагүй байж магад. Анхаарал төвлөрөл сул байж магадгүй тул анхаараарай. Бие бялдрын хувьд идэвхтэй, эрүүл долоо хоног байна.
Энэ долоо хоногт сониуч, бүтээлч зан тань илүү давамгай байх нь. Гэхдээ хэт их амбицын араас хөөцөлдөхөөс болгоомжил. Шинэ төсөл эхлүүлэх юм уу одоогийн ажил, байр сууриа солиход тохиромжтой цаг биш. Гэр бүлийн гишүүдтэйгээ эерэг харилцаатай байна. Хайртай хүндээ гэнэтийн бэлэг худалдаж авна. Эсвэл хайрт тань танд бэлэг өгч магадгүй. Жижигхэн ч хамаагүй таатай үйл явдлуудыг гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглээрэй. Зарим нэг хүн хайр дурлалын харилцаанд тань хөндлөнгөөс оролцохыг завдаж магадгүй. Хайртай хүний чинь талаар бусад хүмүүс янз бүрийн зүйл хэлбэл яаран итгэхээс болгоомжил. Хов живийг урьтал болгохын оронд ирэх долоо хоногийг хүлээ.
Энэ долоо хоногт та гэр бүлийнхэнтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх болно. Ухаалаг хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаснаар санхүүгийн байдал сайжирна. Байгууллага дээрээ шинэ талбарт ажиллах боломж гарч ирж магадгүй. Замд тань зарим нэг саад бэрхшээл тохиолдох ч тэвчээртэй байхыг зөвлөж байна. Оюутнуудын хувьд азтай долоо хоног байна. Шинэ хүмүүстэй танилцаж, аялах магадлалтай. Эрч хүчээ хадгалахын тулд хоол хүнсэндээ анхаар. Ялангуяа усны хэрэглээгээ ихэсгэхийг зөвлөж байна. Хосуудын харилцаанд эерэг өөрчлөлт гарна.
Энэ долоо хоногийн турш та танин мэдэхүйн чадвараа хөгжүүлнэ. Яг юу хиймээр байгаагаа шийдэх долоо хоног. Таны үрэлгэн зан сэдэрсэн долоо хоног байх тул санхүүгийн хувьд хүндрэл учруулж болох бүхнээс хол байгаарай. Туршлагатай хүнээс зөвлөгөө авч хөрөнгө оруулалт хийхэд буруудах зүйлгүй. Олон улсын хамтын ажиллагаанаас ашиг хүртэх боломжтой. Бизнесийн түншлэл, худалдаа арилжаа хийхэд тохиромжтой долоо хоног. Гэр бүлийн хүнтэйгээ үе үе санал зөрөлдөж магадгүй. Ходоодтой холбоотой асуудал гарч магадгүй. Энэ долоо хоногт оюун санаанд тань төөрөгдөл дүүрэн байна. Гэхдээ зөв хөзрөө гаргаж чадвал амжилтад хүрнэ. Шинэ төсөл эхлүүлэхийн оронд аль хэдийнэ хэрэгжиж байгаа төслүүддээ анхаарал хандуулсан нь дээр. Том алхам хийхээс зайлсхий.
Гадаад амьдарч, аялахаар хүсэлт гаргасан байсан бол энэ долоо хоногт таатай хариу хүлээж авна. Аль эсвэл томилолтоор гадаад явж магадгүй. Бизнес эрхлэгчдэд шинэ холбоо, түншлэл хайхад таатай долоо хоног. Арилжаа наймаа эрхлэгсдийн хувьд ашиг орлого арвин байна. Санхүүгийн асуудалд няхуур ханд, зардлаа тана. Ашиг орж ирэхийн хэрээр зарлага өсөх төлөвтэй байна. Та бага зэрэг би төвтэй хүн юм. Үүнээсээ болж хайртай хүмүүстэйгээ шаардлагагүй маргаан үүсгэж болзошгүй. Хүмүүстэй харилцахдаа энэрэнгүй байгаарай.
Энэ долоо хоног бол хүч чадлаа нөөх долоо хоног. Ингэснээр та ирээдүйд тулгарах аливаа хүнд хэцүү үйл явдлуудыг даван туулж чадна. Хамтран ажиллагсад тань ажилдаа хойрго хандаж, гар нийлэхгүй байгаа мэт санагдсанаар стресстэж магадгүй. Өрсөлдөгч тань таныг ашиглах вий, болгоомжлоорой. Орлого тогтмол нэмэгдэнэ. Гэр бүлийн хүнтэйгээ томоохон санал зөрөлдөж магадгүй. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол таргалалттай холбоотой өвчин эмгэг хаяанд тань иржээ. Цусан дахь сахарын хэмжээгээ хянуулахад гэмгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.