Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацжээ. Түүнийг аврах ажиллагааг цаг алдахгүй зохион байгуулан ажиллаж байгаа эхэлсэн байна.
МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э. Даваадоржын хамтаар өнөөдөр Улаанбаатараас хөдөлжээ.
Кыргызстан улс дахь Монгол улсын Элчин сайдын яамтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд аврагчдыг Бишкек хотод бууснаас цааших бүх асуудлыг саадгүй бүрэн шийднэ гэж Монголын Уулчдын үндэсний холбооноос мэдэгдлээ.
Уулчин Х. Бумхишигийн биеийн байдал сайн, хоол ундны байдал хүрэлцээтэй бөгөөд 4 дэх хоног дээрээ ууланд гацжээ.
Тухайн Ленин оргил дахь баазууд ихэнх нь буусан, шууд аврах ажиллагаа явуулахад бага хэмжээний хугацаа алдсан гэж байна. Ленин оргилд цаг агаарын байдал тааламжтай, салхины хурд тогтмол хэвийн, хур тунадасгүй байгаа урьдчилсан мэдээ гарчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.