СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: iPhone 14 гар утас хиймэл дагуулаар дамжуулан яаралтай тусламж дуудах чадвартай

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

"Apple" компани цоо шинэ iPhone 14 гар утас болон шинэ загварын Apple Watch, AirPod зэрэг бүтээгдэхүүнээ орон нутгийн цагаар есдүгээр сарын 7-ний өдөр болсон виртуал арга хэмжээний үеэр амжилттай танилцуулжээ.

Коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш Купертино дахь төв байрандаа үзэгчдийг эргэн хүлээж авсан тус компани нь iPhone 14 болон iPhone 14 Plus гэсэн хоёр хэмжээтэй шинэ гар утасныхаа дөрвөн хувилбарыг дэлгэсэн байна. Энэхүү шинэ загвар нь сүлжээ хязгаарлагдмал газар сансрын хиймэл дагуулаар дамжуулан яаралтай тусламжийн дуудлага илгээхээс гадна автомашины ослын үед хэрэглэгч ухаангүй болсон тохиолдолд автоматаар яаралтай тусламж дуудах зэрэг аюулгүй байдлын шинэлэг боломжуудыг багтааснаараа онцлог аж.

Мөн 12 мегапикселийн шинэчилсэн камер нь хурдан хөдөлж буй объектын зургийг авах чадвартай бөгөөд гэрэл багатай үед авах зургийн чанарыг 49 хувиар сайжруулсан байна. Түүнчлэн урд камерт нь анх удаа автомат фокусыг суурилуулжээ. "Apple" компанийн мэдээлснээр, iPhone хэрэглэгчид сүүлийн 12 сарын хугацаанд гурван их наяд гаруй зураг гар утсаараа авсан гэнэ.

iPhone 14-ийн бүх загварын урьдчилсан захиалга энэ сарын 9-нөөс эхлэх бөгөөд iPhone 14, iPhone 14 Pro, iPhone 14 Pro Max загварууд есдүгээр сарын 16-нд албан ёсоор худалдаанд гарах бол iPhone 14 Plus ирэх аравдугаар сарын 7-нд худалдаанд гарах аж.  

Эх сурвалж: BBC, Mashable

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.