СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Лиз Трасс Их Британийн 56 дахь Ерөнхий сайдаар томилогдов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Их Британийн шинэ Ерөнхий сайдаар сонгогдсон Лиз Трасс өнгөрөгч мягмар гарагт Хатан хаанд бараалхсанаар албан ёсоор томилогдож, үүрэгт ажилдаа оржээ. Ийнхүү тэрээр Их Британийн 56 дахь Ерөнхий сайд бөгөөд гурав дахь эмэгтэй удирдагч болсон юм.

Ингээд хатагтай Трасс Даунинг Стрит рүү нэн даруй буцаж, Ерөнхий сайдын хувиар ард түмэндээ хандаж анхны мэдэгдлээ хийсэн байна. Тус улсад нүүрлээд буй эрчим хүчний үнийн хямралыг шийдвэрлэх арга хэмжээ авахаас гадна Үндэсний эрүүл мэндийн системийг сайжруулахаа амласан Лиз Трасс "Британичууд энэ хүнд хэцүү эдийн засгийн хямралын шуургыг даван туулж чадна. Манай улсад авьяас, эрч хүч, шийдэмгий байдлын асар их нөөц бий. Бид эдийн засгаа сэргээж, орчин үеийн, хосгүй Их Британи болж чадна" хэмээжээ.

бөгөөд эрх баригчид төлбөрийг царцаах 100 тэрбум фунт стерлингийн багцыг хэлэлцэж байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Энэхүү багцын талаар ирэх пүрэв гарагт зарлах төлөвтэй байгаа ба Хөдөлмөрийн намын санал болгосноор ханган нийлүүлэгчдээс гэнэтийн ашгийн татвар авахаас илүүтэйгээр нэмэлт зээлээр санхүүжүүлж магадгүй аж.

Лиз Трасстай уулзахаасаа өмнө Борис Жонсоныг хүлээн авч, огцрох хүсэлтийг нь албан ёсоор зөвшөөрсөн Хатан хаан Элизабет Ерөнхий сайд Трассыг шинэ Засгийн газар байгуулахыг хүссэн билээ. Тэгвэл хатагтай

Тодруулбал, Сангийн сайдаар Кваси Квартенг, Гадаад хэргийн сайдаар Жеймс Слеверли, Дотоод хэргийн сайдаар Суэлла Браверман томилогдсон бол хатагтай Трассын хамгийн дотны найзуудын нэг Тереза Коффи Эрүүл мэндийн сайд болон Ерөнхий сайдын орлогчийн суудалд очжээ. Ингэснээр тус улсын "Төрийн дөрвөн том албан тушаал" гэгддэг

Ерөнхий сайд Трасс мөн утсаар холбогдох анхны гадаад удирдагчаараа Ерөнхийлөгч Владимир Зеленскийг сонгож, Их Британи Украинд байнгын дэмжлэг үзүүлэхээ амлажээ. Үүний дараа тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай ярилцаж, Хойд Ирланд дахь худалдааны дүрмийн талаар Европын Холбоотой тохиролцоонд хүрэхийн ач холбогдлыг хэлэлцсэн гэнэ.

Эх сурвалж: BBC, The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.