Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт коронавирусийн халдварын 50 шинэ тохиолдол батлагджээ. Эдгээр тохиолдлын 26 нь Улаанбаатар хотод, харин 24 нь орон нутагт бүртгэгдсэн аж.
Ийнхүү, манай улсад батлагдаад буй цар тахлын нийт халдварын тоо 980,283 болжээ.
Одоогийн байдлаар нийт 2,264 өвчтөн хяналтад байгаа бол сүүлийн 24 цагт 119 иргэн эдгэрсэн байна.
Орон нутагт батлагдсан нийт 24 тохиолдол нь бүгд Өмнөговь аймагт илэрчээ.