Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт коронавирусийн халдварын 76 шинэ тохиолдол батлагджээ. Эдгээр тохиолдлын 46 нь Улаанбаатар хотод, харин 30 нь орон нутагт бүртгэгдсэн аж.
Ийнхүү, манай улсад батлагдаад буй цар тахлын нийт халдварын тоо 980,162 болжээ.
Одоогийн байдлаар нийт 2,444 өвчтөн хяналтад байгаа бол сүүлийн 24 цагт эдгэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Орон нутагт батлагдсан халдварын гурав нь Архангай, дөрөв нь Дорнод, нэг нь Дундговь, харин 22 нь Өмнөговь аймагт илэрчээ.