СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын IX хуралдаан энэ оны IV улиралд болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевыг 2022 оны 9 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ онд тохиож буй Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн мэндийг дэвшүүлж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтаар өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.

Талууд хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр логистик, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлалын зэрэг салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар ярилцав. Мөн энэ оны IV улиралд Улаанбаатар хотноо зохион байгуулах Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын IX хуралдаанд чухал ач холбогдол өгч, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахын төлөө буйгаа талууд нотлов.

Элчин сайд Г.Койшибаев Монгол Улсад томилогдон ажиллах хугацаандаа хоёр талын харилцааг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.