Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор долоо хоногийн турш авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулж, хязгаарлах шийдвэрийг хотоос гаргасан.
Тэгвэл энэхүү шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа хотын дарга Д.Сумъяабазар илэрхийлсэн. Иймд энэ сарын 7-нд болох НИТХ-аар авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулах цаашдын төлөвлөгөөг танилцуулах аж. НИТХ-аар эцсийн шийдвэрийг гаргана.
Гэхдээ байнга ийм зохицуулалт хийнэ гэсэн үг биш, хотын автозамын түгжрэлийн асуудал цэгцэртэл дээрх шийдвэрийг үргэлжлүүлэх сониохолтой байгаагаа нийслэлийн удирдлагууд хэлж буй.
НИТХ-аар орон нутагт хаягтай иргэд хотын дугаар авдаг асуудлыг цэгцлэх, нийслэлд шилжин ирэгсдээс татвар авах асуудлыг ч нэмж хэлэлцэхээр төлөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бүсчлэхгүйгээр нэг өдөр нь тэгш нь тэгшээрээ сондгой нь сондгойгоороо явдаг болмоор юм одоо бол зөвхөн төвөөр гадуур нь бөөн түгжээ
Ok tegsh sondgoi.zuv huilbar aa
зөв дэмжиж бна
Маш буруу. Ер судалгаа хийхгүй юмаа. Хотын даргын тойрсон тэр олон зөвлөх туслахууд ер нь юү хийдэг юм бэ. Ядахдаа Лодойсамбууг сонсооч.