СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ "Хойд урсгал 1" хийн хоолойн үйл ажиллагааг зогсоожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын төрийн өмчит "Газпром" эрчим хүчний компани "Хойд урсгал 1" хоолойгоор дамжуулан Европ руу байгалийн хий нийлүүлэхээ бүрэн зогсоожээ. Албаныхны хэлснээр, тус хоолойд засвар хийх шаардлагатай бөгөөд үйл ажиллагааны хязгаарлалт нь ойрын гурван өдөр үргэлжлэх аж.

Балтын тэнгис дор 1,200 км үргэлжлэх "Хойд урсгал 1" хий дамжуулах хоолой нь Санкт-Петербургийн ойролцоох эргийг Германы зүүн хойд хэсэгтэй холбодог бөгөөд өдөрт дээд тал нь 170 сая шоо метр хий дамжуулах чадалтай.

Гэхдээ Оросын талаас тус хийн хоолойгоор дамжуулдаг хийн экспортоо мэдэгдэхүйц бууруулаад байгаа билээ. Харин Оросын эрх баригчид эрчим хүчний хангамжаа Барууны орнуудын эсрэг дайны зэвсэг болгон ашиглаж буй гэх шүүмжлэлийг эрс үгүйсгэсэн юм.

Хэрэв ОХУ ойрын өдрүүдэд нийлүүлэлтээ эргэн нээвэл ХБНГУ үүсээд буй нөхцөл байдлыг даван туулах боломжтой гэж тус улсын албаны хүн хэлсэн ч одоогоор бүх зүйл тодорхойгүй байна. Европын удирдагчдын эмээж буйгаар ОХУ шатахууны үнийг улам өсгөхийн тулд нийлүүлэлтээ үргэлжлүүлэн тасалж магадгүй юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
139.5.218.100

Гоё доо. Одоо л гоё юм эхлэнэ дээ!! Ккк.

Зочин
2 жилийн өмнө
172.58.141.15

2008 ond American erh ashigiin uudnees orosiin ediin zasagiig ungah uunii tuld ukrianaar damjin ursah hii neptiig zogsoog uuregiig zasag zahirgaa d uureg bolgoj 35 terbum zarah erh ugsunuur 14jiliin daraa beyelj ba

Эмээ
2 жилийн өмнө
202.21.108.28

Бүр нээхгүй зогсоочих, өвөл ЕХ Олон цуврал гарахаас айхгүй хориг зэвсэг гээд энхийн хэлэлцээрт саад болоод байх тухай гадныхан их л шүүмжилж байна юм

Дэмж
2 жилийн өмнө
202.55.188.40

Хоригоо цуцалт нь битгий нээ. Их бүүрэлхвэл ингэж хариу барьна гэж үзүүлээд өг.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.