Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун коронавирусийн халдвар авсан болохыг тус улсын төрийн мэдлийн "Родонг Шинмун" өдөр тутмын сонин мэдээлжээ.
Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон энэ сарын 11-ний өдөр яаралтай хуралдааныг даргалах үеэрээ ахыгаа халдвар авсан байж болзошгүйг дурдсан бол Пёньяны зүгээс уг мэдээллийг ийнхүү өнөөдөр албан ёсоор баталж байна. Умард Солонгос улс цар тахлын эсрэг ялалт байгуулсныг яаралтай хуралдааны үеэр зарлаж, "онцгой байдлын дээд арга хэмжээ"-г цуцалсан Ким Ё Жон ахынхаа биеийн байдлын талаар дуулгахдаа түүнийг өндөр халуурч байгаа ч ард түмнийхээ төлөө хэвтэж чадахгүй байгаа хэмээсэн юм.
Тэгвэл "Родонг Шинмун" сонинд мэдээлснээр, тус улсад коронавирус бүртгэгдсэн эхэн үед Ким Жон Ун халдвар авсан хэд хэдэн ажилчин, албаны хүнтэй уулзсан бөгөөд "Хүндэт удирдагч цар тахлын эсрэг тэмцлийн дундуур өндөр халуурах болсон" гэж бичжээ.
Умард Солонгост өнгөрөгч тавдугаар сард коронавирусийн анхны батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс хойш цар тахлыг бүрэн устгасан гэж эрх баригчид мэдэгдсэн ч тус улсад өнгөрсөн долоо хоногт халдварын дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэн юм.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ бацаан явж гай болно шүү яанаа
Хоёр Солонгосыг нийлүүлэхгүй байлгах Хятад Орос хоёрын маш чухал зорилгыг хэрэгжүүлэгч үхэж болохгүй л дээ
Хоёр Солонгосыг нийлүүлэхгүй байлгах Хятад Орос хоёрын маш чухал зорилгыг хэрэгжүүлэгч үхэж болохгүй л дээ