Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.
Харин "давхар дээл"-тэй дөрвөн сайдыг хэвээр үлдээж, "дан дээл"-тэй дөрвөн сайдыг улирааж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нь Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 4, чиглэлийн 12 яамтай байхаар хуулийн төсөлд тусгажээ.
УИХ-ын чуулганаар шинэ сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Эдийн засаг хүнд байхад Эдийн засаг, Цахим хөгжлийн сайд ороод Ерөнхий сайдтайгаа нийлээд, 22 сайдтай болох юм байна. Ийм олон бүрэлдэхүүнтэй байх шаардлага бий юу.
Нийслэл хот хариуцсан сайд орж ирж байгаа юм байна. Энэ чинь хотын даргатай зөрчилдөхгүй юу? Аливаа ажил бол хүнээсээ болдог шүү дээ. Зам тээвэр, Эдийн засаг, Барилга хот байгуулалтын сайдтай зөрчилдөнө. Болдог бол Нийслэлийн засаг даргыг Засгийн газрын гишүүнээр оруулж ирвэл ямар вэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Сайдуудын төсвийг 2023 онд оруулж ирэхээр төлөвлөсөн байсан. Нэгэнт Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа учраас сайд нар 2023 оны төсвөө өөрсдөө хийх боломж олгох нь ажилд тустай.
Энэ сайдуудыг яагаад Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга гэж оруулж ирээд байна вэ гэвэл салбар дундын зохицуулалт бий болгохын тулд юм. Бид хэвшмэл ойлголтоос гарч шийдэхгүй, модон бүтцээр яваад байхаар хэт хурдтай явж буй асуудлыг шийдэж чадахгүй байна. Олон улсын туршлага судалсан. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
.....Шинэ ЗГ...ЕС.д ШИЖИГНЭСЭН...Ажлын амжилт ерөөе
Түй чёрт ч чөтгөр лүүгээ тонил бүгд ЗГ
ЖДҮчин гудраачин сайдуудтай ЗГ боллоо доо ждү шаана ковидоор далимдуулж гударна