СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-29

🔴LIVE: УИХ-ын чуулганаар шинэ сайд нарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.

Уг хуулийн төслийг УИХ-ын ТББХ болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 4, чиглэлийн 12 яамтай байхаар төлөвлөсөн.

Энэхүү өөрчлөлтийн дагуу шинээр яам байгуулагдахгүй ба дор дурдсан бүтэцтэй байхаар төсөлд тусгажээ. Үүнд:

Ерөнхий чиг үүргийн:

1. Эдийн засаг, хөгжлийн яам;
2. Гадаад харилцааны яам;
3. Сангийн яам;
4. Хууль зүй, дотоод хэргийн яам;

Чиглэлийн:

5. Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
6. Батлан хамгаалах яам;
7. Барилга, хот байгуулалтын яам;
8. Боловсрол, шинжлэх ухааны яам;
9. Зам, тээврийн хөгжлийн яам;
10. Соёлын яам;
11. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам;
12. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
14. Цахим хөгжил, харилцаа холбооны яам;
15. Эрчим хүчний яам;
16. Эрүүл мэндийн яам.

Дээрх яамдыг тэргүүлэх 16 сайдаас гадна 5 сайд байна:

17. Монгол Улсын Шадар сайд;
18. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
19. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
20. Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга;
21. Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга 

Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй болохоор байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.180.129

Бялуу хуваах болохоор гүй сөн шуурхай бнаа энэ их хурал.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.