УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдав.
Хуралдааны дараа УИХ-ын гишүүн Н.Ганибал мэдээлэл өглөө. Тэрбээр "УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, санал хураалтаар О.Цогтгэрэл гишүүнийг нийт гишүүдийн олонх дэмжсэн. Дараагийн процесс бол УИХ-ын даргад өргөн барих. Ийнхүү чуулган дээр уншиж танилцуулснаар шинэ даргатай болох нөхцөл бүрдлээ.
Өнөөдрийн хуралдаанд есөн гишүүн оролцлоо. Бүлэг хоёр хуваагдсан гэх асуудал байхгүй. Өмнөх санал хураалтад гурван гишүүн нэр дэвшсэн бол энэ удаагийн санал хураалтад би мөн А.Адъяасүрэн гишүүн нэр дэвшиж, нэрээ татлаа.
Д.Ганбат гишүүн санал хураалтад оролцоогүй. Хурлын үйл ажиллагаанд оролцож, саналаа илэрхийлсэн" гэлээ.
Гэвч УИХ-ын гишүүн Д.Ганбат намын бүлгийн даргыг томилох уг явцыг хууль бус үйлдэл гэж үзээд байна.
Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан "Нэр бүхий гишүүд уг асуудлаар шийдвэр гаргахдаа УИХ-ын тухай хуулийн 31-р зүйлийн 31.12-ыг зөрчиж, бүлгийн нийт гишүүдийг оролцуулахгүйгээр хуралдсан.
Өнөөдрийн хуралд УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нар оролцоогүй бол Б.Пүрэвдорж гишүүн гадаад улсад томилолтоор явж байгаа. Иймд намын бүлгийн даргад нэрээ дэвшүүлж, өрсөлдөх эрхтэй эдгээр гишүүдийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн" хэмээн дараах тайлбарыг хүргүүлээд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өмхий питон зүгээр зайлаад өг бахын боовны үс болоод яваад байх юм
Ганбат одоо больсон дээр байх. АН-ын жирийн гишүүд ч чамд дургүй байна шүү.Ойлгож ухаарах нь зөвөө. Цогтгэрэлээ бүлгийн даргаар сонгох нь туйлын зөв асуудал.
Ганбат тэнэг амьтан одоо үймүүлээд болиосой