СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Филиппиний сургуулиуд хоёр жил гаруйн дараа эргэн нээгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил гаруйн турш хаагдаад байсан Филиппиний сургуулиуд өнөөдрөөс эргэн нээгдэж, сая сая хүүхэд буцаад танхимын сургалтад шилжиж байна.

Филиппин нь танхимын сургалтаа бүрэн сэргээсэн дэлхийн сүүлчийн улсуудын нэг бөгөөд сургуулиудыг удаан хугацаагаар хаасан нь тус улсын боловсролын хямралыг улам дордуулсан гэж мэргэжилтнүүд эмээж байна. Дэлхий даяар коронавирус дэгдэхээс өмнө ч гэсэн Филиппиний 10 хүүхэд тутмын ес нь 10 нас хүртлээ "энгийн текстийг уншиж ойлгох чадваргүй байдаг" гэж Дэлхийн банкнаас гаргасан тайланд дурджээ.

Тус улсын эрх баригчид өнөөг хүртэл телевиз, олон нийтийн сүлжээ, цахим хичээлийг хамарсан "холимог" сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан билээ. Гэвч танхимын сургалтыг сэргээснээр хуучин асуудлууд ч мөн эргээд сэдрэх төлөвтэй байна. аж.

Анги танхимуудыг дахин нээхтэй холбогдуулан тус улсын Засгийн газраас вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж, сурагчдыг энэ жил дуустал нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулахаар болжээ. Мөн сургуулийн зардлын асуудалтай тулгараад буй сурагч, эцэг эхчүүдэд мөнгөн тусламж тарааж эхэлснээр түгээлтийн төвүүдийн гадаа эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэсэн байна.

Эх сурвалж: AFP

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.