Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт коронавирусийн халдварын 101 шинэ тохиолдол батлагджээ. Эдгээр тохиолдлын 81 нь Улаанбаатар хотод, харин 20 нь орон нутагт бүртгэгдсэн аж.
Ийнхүү, манай улсад бүртгэгдээд буй цар тахлын нийт халдварын тоо 975,179 болжээ.
Одоогийн байдлаар нийт 6,296 өвчтөн хяналтад байгаа бол сүүлийн 24 цагт 479 иргэн эдгэрсэн байна.
Орон нутагт батлагдсан 20 тохиолдлыг задлан харвал, Архангай аймагт гурав, Өвөрхангай аймагт дөрөв, Өмнөговь аймагт 10, Төв аймагт хоёр, Ховд аймагт нэг тохиолдол тус тус бүртгэгджээ.