СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сайд Л.Халтар ОХУ-ын "Оросын төмөр замууд" нээлттэй хувьцаат нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр /2022.08.17/ ОХУ-ын “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны дарга А.С.Павлов тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзлаа. 

 

Талууд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар санал солилцож,  тулгамдаж буй асуудлууд, тухайлбал цар тахлын үр нөлөө, хилийн боомтууд дахь нөхцөл байдал, үнийн өсөлт инфляцтай холбоотойгоор зардал өсөн нэмэгдэж байгаа, хөгжлийн төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилт зэрэг асуудлаар ярилцлаа. Мөн шийдвэрлэх арга зам болон  төмөр замын техник технологийн шинэчлэлт, зам болон өртөөдийн засвар, өргөтгөлийн ажлууд, хөдлөх бүрэлдэхүүний паркийн шинэчлэлт зэрэг  үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцов. 

 

Мөн Монгол Улсад хэрэгжиж буй төмөр замын шинэ төслүүд болон төлөвлөгдсөн төслүүдийн явц байдлын талаар мэдээлэл хүргэв. 

А.С.Павлов нь 2022 оны наймдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж байгаа бөгөөд “Улаанбаатар төмөр зам” хувь нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдааныг хуралдуулж нийгэмлэгийн үйл ажиллагааны талаарх олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хурлын үр дүнгээр протоколд гарын үсэг зурсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.