Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 170 тохиолдол батлагджээ. Эдгээр тохиолдлын 83 нь Улаанбаатар хотод 87 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Монгол Улсад бүртгэгдээд буй коронавируст халдварын тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 984,668 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 1,314 хүн эдгэрчээ.
Орон нутагт бүртгэгдсэн 87 тохиолдлыг задлан харвал, Дархан-Уул аймагт долоо, Дорноговьд 27, Дорнодод гурав, Өмнөговьд 49, Орхон аймагт нэг тохиолдол батлагджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.